“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

2025-06-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Гэрэл зургийг Р.Оюун

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВСиӨү” ХХК-ийн ажилчид хүний эрх зөрчиж, цалин хөлсөө хөдөлмөрийн хуулийн дагуу бодохгүй байгаа асуудлын талаар мэдээлэл хийж, тэмцлийн хурц хэлбэрт шилжин нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Энэ талаар “ТТЖВСиӨү” ХХК-ийн Уулын дампны оператор Б.Тамир “Бид 2025 оны нэгдүгээр сараас хойш хөдөлмөрийн маргааны асуудлаар компанидаа шаардлага тавьж байна. Гэхдээ одоо хүртэл хариу аваагүй. Бид цалингаа нэмүүлье гээгүй. Ердөө хуульд заасан, олгох ёстой цалинг л бидэнд өгөөч гэж шаардаж буй. Компанидаа шаардлага тавихаар асуудлыг дээрдүүлэхгүй, улам л дордуулдаг.  Монголын уул уурхай гаднын хөрөнгө оруулалт нэрийн дор Хятадын халаасанд орчихсон. Засаг төр арга хэмжээ авч өгөөч.  Бид компанитайгаа хэлэлцээр хийж, ажлаа үргэлжлүүлэн хийхэд бэлэн байна. Дэлхийн жишгийн цалин хүсээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалинг л бодоод өгчих. Хөдөлмөрөө үнэн шударгаар үнэлүүлмээр байна. Цалин бодох системийг бүгд мэдэж байж, өмнөх жилүүдийнхээс ч цалинг багасгаж байна. Сар бүр ирдэг байсан цалингийн задаргаа энэ оны нэгдүгээр сараас эхлэн ирэхээ больсон. Одоо байгаа ажилчдынхаа цалинг ч зохих хэмжээгээр олгож чадахгүй байж, шинэ ажилчид авна гээд зар тавьж байна” гэв.

“ТТЖВСиӨү” ХХК-ийн Уулын оператор А.Очирхүү “Бид гаргасан мэдэгдэлд өдийг хүртэл дорвитой арга хэмжээ огт авсангүй. Яг л адилхан шаардах бичиг хүргүүлж, ямар ч гарын үсэггүй албан бус бичиг баримтыг бидэн рүү явуулж байна. Үүнийг бид ажлын байрны дарамт гэж харж байгаа. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалингаа авмаар байна. Нийт ажилчдын эрх ашиг хөндөгдөж байгаа учраас бид нойтон өлсгөлөн зарлаж байна.

Мөн холбогдох яам, албан тушаалтнуудад энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж таван шаардлага тавьсан. Үүнд, нэгдүгээрт, Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалин бодуулах. Хоёрдугаарт, Ээлжийн амралтын мөнгөн олговорыг хоёр амралтын хоорондох дунджаар12 цагаар бодох. Гуравдугаарт, нийт ажилчдад хоёрдугаар сараас хойш дутуу бодогдсон цалинг нөхөж олгох. Дөрөвдүгээрт, зургаадугаар сарын 6-наас одоог хүртэл түр зогсолт хийсэн ажилчдад цалин хөлсийг нөхөж олгох. Тавдугаарт, цаашид нийт ажилчдад ажлын байрны дарамт, шахалт үзүүлэхгүй байх, ажлаас халахгүй байх гэсэн шаардлагууд л байгаа. Гэвч бидэнд ямар ч дорвотой хариу өгөхгүй байсаар байна” гэлээ.

Эх сурвалж: zms.mn

 

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06