Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

2025-07-02
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.БАЯР

 

Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдоод 20 хонох гэж байна. Энэ хугацаанд өмнө нь оволзож байсан улс төр ч овоо намжлаа. Гэхдээ л ирэх намраас том намуудын Их хурал болно. Монголын улс төр дахиад л хална.

Улс төр оволзоод ирэхээр бай нь Засгийн газар болчих гээд байдаг талтай. Г.Занданшатарын Засгийн газарт ингэж онилуулах шалтаг бас бий. Учир нь, тэрээр өмнөх Засгийн газрын залгамжийг хадгалж авч үлдсэн. Хамтарсан Засгийн газар хэвээр үргэлжилж байна. АН гарч оронд нь ИЗНН орсон. Энэ нь ИХ-д хүчтэй сөрөг хүчнийг бий болгосон. АН сөрөг хүчний байрнаас улс төр хийх нь тодорхой. Хийгээд ч эхэлсэн байна. Гэхдээ үүнийг улс төрийн жам ёсны үйл явц гэж болно. Сайн талаас нь харвал энэ Засгийн газрын ажил чангахан хяналттай болсон. Харин нөгөө талаасаа, АН хэт улстөржвөл бодлогын зарим томоохон ажилд нь чөдөр тушаа, саад тотгор болохыг үгүйсгэхгүй.

Нэмээд, МАН-ынхан Г.Занданшатарын Засгийн газарт ханатал багтсан уу гэвэл үгүй. УИХ-ын дараалсан гурван сонгуульд ялж, дангаараа шахам засаглаж ирсэн МАН-ынхан 2024 оны сонгуулиас хойш төр, засгийн албан тушаалуудыг хамтарсан намуудтайгаа хуваах болсон. Энэ үүднээс Г.Занданшатарт Засгийн газрын тэргүүний хувьд намынх нь зүгээс даралт ирэх магадлалтай.

Мөн МАН-д, ялангуяа УИХ дахь бүлэгт нь хуваагдал үүсчихсэн. АН ч тийм байна.

Нэг ёсондоо, Монголын улс төрийн хоёр том нам улс төрийн хаашаа ч хөдөлж мэдэх бүлэгнэлтэй болоод байгаа юм.

Товчхондоо, энэ нь Засгийн газарт тийм ч сайнгүй тусгал үзүүлж мэднэ. Угаас, зүй тогтол нь тийм юм.

Гэхдээ МАН-ынхан, Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн субьектүүд дотоодын улс төр ийм хурцадмал үед хамгийн оновчтой сонголтыг хийжээ. Ийм дүгнэлт өнгөрсөн өдрүүдэд хийгдэж байна. Энэ нь ч ойрын өдрүүдэд харагдлаа. Тодруулбал, “...Улс төрийн ийм ороо бусгаа, тодорхойгүй цаг үед Г.Занданшатараас өөр хүн засаглах бараг боломжгүй байж” гэдэг нь ойлгогдоод эхэллээ.

Яагаад гэхээр, Ерөнхий сайд Г.Занданшатарын хувь улстөрчийн онцлог байдаг. Тэрээр их улс төрд орж ирснээсээ хойшх бүхий л цаг хугацаандаа аль нэг тийш хэтийдэж туйлшралгүй явж ирсэн. Түүний улс төрийн түүх аль 2003 оноос ХХАА-н дэд сайдаар томилогдоод эхэлжээ. Түүнээс хойш УИХ-д дөрвөн удаа сонгогдсон. Тэгэхдээ УИХ-ын даргаар хоёр удаа ажиллачихсан. Мөн Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Ийм атал гоцолж тоглосон улс төр хийж яваагүй байдаг.

Тийм атлаа, шаардлагатай цаг үед өндөр дээд албан тушаалд дэвшин томилогдож гарч ирдэг.

Тухайлбал, Монголын улс төрд 2017-2019 он бас л бужигнаан, булгиан ихтэй цаг байв. Эрх барьж байсан МАН-д удирдлага солигдсон үе л дээ. Тэгэхэд, М.Энхболд нарыг буулгаж У.Хүрэлсүх нар гарч ирсэн. Үнэнийг хэлэхэд, тэр үед МАН-ын даргаар хоёр удаа, Ерөнхий сайд байсан М.Энхболдын оронд УИХ-ын дарга болох хүн 2019 онд МАН-аас олоход хэцүү л байв. Чухамдаа, тэгэхэд намынхан нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгосон. Өөрөө амбицалж гүйгээд, бусдаас онцгойрч тодрох гэж попроод байдаггүй Г.Занданшатар гэнэт ингээд томилогдсон. УИХ-ын дарга болоод удалгүй энэ албан тушаалдаа тохироод эхэлсэн. “...УИХ-ын даргын албан тушаалд жижигдлээ, багадлаа” гэдэг шүүмж ер нь гараагүй дээ. Хөвхөлзөж байсан улс төр ч намдсан. Тэрээр 2020 оны сонгуулийн дараа дахиад УИХ-ын даргаар сонгогдсон. Хэрэв тэр тааруухан спикер байсан бол дахин сонгогдох уу даа.

Гэхдээ, өнөөдөр түүнийг Ерөнхий сайд болоход нь шүүмж өрнүүлж байгаа талууд байна. Тэд “…Шинэ Ерөнхий сайд УИХ-ын гишүүн биш” гээд байгаа юм. Хэрэв тэр УИХ-ын гишүүн болъё гэвэл түүнд орж ирэх үүд нь нээлттэй гэхэд болно. Өөрийнх нь тойргоос нэр дэвшиж сонгогдсон Дав.Цогтбаатар Улсын дээд шүүхээс ял шийтгүүлчихсэн. Тэрээр УИХ-ын гишүүнээс дефакто татагдсан. Тиймээс, Г.Занданшатар тэрхүү орон гарсан мандат дээр нэр дэвшихэд дуугай л гараад ирнэ. Гэсэн ч тэрээр ийм хөдөлгөөн хийхгүй л байна. Энэ асуудлаар нам нь, эрх бүхий субьектүүд түүнд юу гэж зөвлөх юм, бүү мэд.

Нөгөө талаасаа, ингээд УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайдтай байгаад үзээд гэмгүй л болов уу. Энэ нь Засгийн газрын ажлыг УИХ-тай холихгүй байх талтай. Өөрөөр хэлбэл, УИХ хууль тогтоох, Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ тус тусдаа хэрэгжүүлэх ёстойг харуулах сайн талтай ч байж мэднэ. Тэгвэл цаашдаа ийм байх жишиг болж үлдэх болох юм. Энэ дүгнэлт зөв эсэхийг ирэх өдрүүд харуулна, болоогүй байна.

Харин, энд хэлэх гэсэн санаа бол Г.Занданшатар улс төрийн ийм хүнд үед хэцүү атлаа өндөр дээд албан тушаалд томилогддог. Энэ удаад ч гэсэн дотоодын улс төрийн, засаглал хоорондын зодоонтой цаг таарлаа. Болсон явдал гэвэл, зөвхөн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулаагүй юм. Хамтарсан Засгийн газраас МАН-ынхан мөнхийн өрсөлдөгч АН-ыг гаргасан. Тус нам сөрөг хүчний байр суурь руу нь илгээсэн. Үүнээс үүдээд, Монголын улс төрийн маш том өөрчлөлт хийгдсэн. Нэг үгээр, энэ бол эрх баригчдын хувьд том эрсдэл үүсчихэж байгаа юм. Хүнд хэцүү үе ирлээ гэсэн үг. Ийм л учраас Засгийн газрыг “аваар осол”-гүй залаад явах нь Ерөнхий сайдын шандсыг шалгасан явдал болж хувирч байгаа хэрэг. Тэр хэрээр “…Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг олны анхаарлыг татсан биз. Ер нь бол, шинэ Ерөнхий сайд тодролгүй олон ч хоног дуншсан. Олон ч улстөрчийн нэр яригдсан. Тэгж тэгж ЕТГ-ын дарга Г.Занданшатар тодорч гарч ирсэн. Ер нь ч тэгээд хэд хоногийн турш шинээр Ерөнхий сайд болох хүмүүсийн нэр яригдахад хамгийн боломжтой нь тэр л байсан. Улмаар, намаасаа сонгогдож, УИХ-аас томилогдсон. Тэгвэл, “…Яагаад Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэвшүүлж, дэмжсэн бэ” гэхээр тэр бол улс төрийн хүнд хэцүү цаг үеийн улс төрийн баланс болдогт л байдаг болов уу. Нэг бус удаа ийм цаг үед сонгогдож буй учраас тийм дүгнэлт гарцаагүй гарч байна.

Ер нь, Г.Занданшатар энэ мэт бодлогын асуудал дээр нэг л зарчим барьдаг чанартай. Харахад зөөлөн хэрнээ зарчмаа бол хатуу барьдаг.  Харин, улс төрийн PR-т төдийлэн өндөр ач холбогдол өгдөггүй нь анзаарагддаг. Өөрийгөө ойлгуулах гэж гоёж гоодоод байдаггүй улстөрч гэгддэг. Бас, улс төрийн нөлөө авах гэж талцаж тоглодоггүй хүн байгаа юм. Тэгсэн хэр нь, заримдаа баргийн хүнээс гарахааргүй үйлдлийг ч хийдэг. 2019 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын мөнгийн орд дээр тусгай ажиллагаа удирдаж явуулахад нь олон хүн гайхсан. Улстөрчид ч тэр үед “…Зандан ингэчихлээ” гээд нүд нь орой дээрээ гарчихсан явж л байсан. Онцгой сонин биш ч тэр үед төр тэгэх л ёстойг Г.Занданшатар гүйцэтгэсэн нь тэр. Сая л гэхэд өөрийг нь Ерөнхий сайдаар томилдог чуулган дээр “…Авлигатай тэмцэж чадах уу гэж байна. УИХ парламентын хяналт шалгалтын хуулийг баталж, ард түмний мэдэх эр­хийг хангаж, ногоон автобус, нүүрс, Хөгж­лийн банк, эмийн чанар гэх мэт олон нээлттэй сонсголыг зохион байгуулж, парламентын хяналт шал­гал­тын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Ий­мээс би өөрийгөө үгээрээ биш үйлд­­лээрээ авлигатай тэмцэж чадсан улстөрч гэж баттай хэлж чадна” гэсэн юм. Тэр ингэж л ярьдаг. Зарчим нь гэсэн үг.

Дээрээс нь, Г.Занданшатар Ерөнхий сайд болсноосоо хойшх 20-иод хоногт гал гаргавал гаргахаар олон шийдлийг гаргалаа. Тэр “…Монгол Улсын мега төсөл бол хүний хөгжил юм” гэв. Хүн бүрт таалагдав. “…Төрийн хэмнэлтийн бодлогыг удирдах албан тушаалтнуудаас эхэлнэ” гэлээ. Олон нийтээс талархал хүлээв.

Уг нь эдгээр шийдвэрийн ард МАН-ынхны ч, АН-ынхны ч гишүүдийн эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Гэхдээ үүгээр ард түмэн, олон нийтийн эрх ашиг тодорхой хэмжээнд хангагдана.

Магадгүй, өнөөдөр Г.Занданшатараас өөр хүн Ерөнхий сайд болсон бол эдгээр болоод өнөөгийн улс төрийн пянд дийлдэж, өдийд “тойрох хуудас”-аа зуруулаад явж байж мэдэх л юм. Гэвч, тэр Ерөнхий сайд учраас Засгийн газар улс төрийн зодоонд хутгалдаж оролцохгүй болохоор ажил нь аятайхан үргэлжлээд явчихаар харагдаж байна. Шулуухан хэлэхэд, Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна гэсэн үг.

Угаасаа, ингэвэл сайн. Улс төр тогтож, төр тогтворжино. Тэр нь Монголд, монголчуудад тустай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 123 (7620)

 

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй бү

9 цаг 53 мин
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

Голомт банк Монгол Улсад багийн спорт тэр дундаа волейболын спортыг хөг

12 цаг 5 мин
П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан тушаалаас чөлөөллөө

П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан тушаалаас чөлөөллөө

12 цаг 31 мин
21 улсад суух Элчин сайд нарыг томилно

21 улсад суух Элчин сайд нарыг томилно

16 цаг 2 мин
Н.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй

​​​​​​​Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Микрофоны ард” яр

22 цаг 35 мин
Монголын ард түмний оюу толгойгоос хүртэх үр өгөөж нэмэгдэх ёстойг 16 жилийн дараа дахин сануулсан сонсгол

Монгол Улс 16 жилийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэж байх үед тухайн үеийн Ерөнхий сайд УИХ-ын чуу

Уржигдар 06 цаг 00 мин
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Худалдааны хуулийг өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна

Нийт есөн бүлэг, 60 заалт бүхий хуулийн төслийг бэлдээд олон нийтээс санал авах ажлыг хийх болно. Е

2025-12-13
С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

2025-12-12
Сонсгол: Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцож байна

Сонсгол: Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцож байна

2025-12-12
Худалдааны хуулийг өргөн барьж батлуулна

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооро

2025-12-12