Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

4 цаг 10 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

 

- Өнгөрсөн онд төсвийг долоон удаа тодотгосон бол энэ онд дөрөв дэх удаагаа хэлэлцэж байна. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчиж, төсвийн төлөвлөлт буруу яваад байгааг харуулаад байна. Үүнд таны байр суурийг сонсвол?

-Манайх төсвийн орлогоо уул уурхайн борлуулалтаар хэмжиж, төсөөлөөд байна. Тэгэхээр төсөөллөө зөв гаргах хэрэгтэй.Төсвийн төсөөллөө хэт өөдрөг гаргасантай холбоотой хэрэгжих явцад төсөв тасрах, орлого буурах нөхцөл байдалд орж байна.

Нэг үгээр хэлбэл, төсвөө хэт өөдрөг төсөөлж улмаар хэрэгжүүлэх арга хэмжээнд илүү ач холбогдол өгдөг. Эсрэгээрээ үр ашигтай төсвийн зарцуулалттай улс болох асуудлаа гуравдугаарт тавьж байна. Өөрөөр хэлбэл, үр дунд суурилсан төсвийн төсөөлөл боловсруулах ажлаа хийхгүй байна. Ингэхээр төсвөө байнга тодот­гохоос өөр гаргалгаагүй мэт болчихож. Уг нь тоонд биш үр дүнд суурилж төсвөө төлөвлөх боломжтой.  

-Үйл ажиллагаанд төвлөрөөд үр дүндээ суурилаагүй төсвийн зорилтууд оруулж ирсэн жишээ олон байна гэсэн?

 -Манай улсын төсөв, төлөвлөгөө үр дүнд суурилдаггүй. 2025 оны төсвийг одоо тодотгож  байна. Төсвийг зарцуулж буй зүйлсэд зорилт, зорилго гэж байдаг. Тэгвэл түүнийгээ хэмжих шалгуур үзүүлэлт байх ёстой. Энэ бол хамгийн чухал зүйл нь. Гэтэл төсөл, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтээ буруу тавьчихсан жишээ олон байна. Жишээлбэл, Эрчим хүчний яам Төрийн өмчит компанийн алдагдлыг бууруулна гэсэн зорилт тавьсан хэдий ч гүйцэтгэлээр алдагдал нь 5.0 тэрбум төгрөг байснаа нэмэгдээд 74 тэрбум болж өссөн. Үүнийгээ цахилгааны үнийг нэмсэн учраас зорилгодоо хүрч чадсан гэж үзэж  ажлынхаа үнэлэмжийг 100 хувь гэж дүгнэсэн. Энэ нь логикийн хувьд алдаатай. Бодлого боловсруулж байгаа яам зорилгынхоо үр дүнг ингэж дүгнэж болохгүй. Гадаад хэргийн яам Монгол Улсын олон улс дахь нэр хүндийг дээшлүүлнэ гэсэн зорилготой. Гэхдээ хэрхэн шалгаж /КPI/ ямар хэмжүүрээр хэмжиж дүгнэх вэ гэсэн  үзүүлэлтэд гадаадын өндөр хэмжээний  айлчлалын тоогоор Монгол Улсын нэр хүндийг үнэлнэ гэж заажээ. Энэ нь маш алдаатай зүйл. Айл хэр их хэссэнээр нэр хүнд нь сайжирдаг бол бүх л улс, олон улсад нэр хүнд нь сайжрах биз дээ. Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөн  үр дүнд суурилсан төсөл, хөтөлбөр биш. Уг зорилго нь хөнгөлөлттэй зээл олгох. Гэвч шалгуур үзүүлэлт нь зээл авсан хоршооны тоогоор гэж заасан. Хөнгөлөлттэй зээл авахыг хүсдэггүй хүн гэж хаана ч байхгүй. Гол нь зээл авсан, аж ахуйн нэгж, хоршоод ямар үр бүтээмжтэй ажиллаж байгаа юм. Ашигтай ажиллаж байгаа хоршооны тоогоор хэмжих ёстой байтал зээл авсан хоршооны тоогоор дүгнэж байна. Иймэрхүү хөгжлийн төлөвлөгөөг УИХ-ын чуулганд байнга оруулж ирдэг. Байнга санал гаргаж засуулдаг. Дээрх гурван асуудалд санал гаргаж засуулсан. Салбар яамдаас ийм логикийн алдаатай түвшний бичиг баримт боловсруулж УИХ-д өргөн барих хэрэггүй. УИХ-ын гишүүд үүнд сайн анхаарах хэрэгтэй. Хамгийн гол төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой. Зөв шалгуур үзүүлэлтээр хэмжих хэрэгтэй.

-Манайхан төсвөө бичихдээ ажлын байрыг хэдээр нэмэгдүүлж, ажил­­гүйдлийг хэдэн хувиар бууруулах юм гэдэгт ямар нэгэн хэмжих нэгж буюу тоогоор илэрхийлэхээс цаар­галаад байх шиг санагддаг. Энэ байдал нь дараа нь үр дүнг тооцох, хэмжихэд төвөгтэй болгодог болов уу?

-Улстөрчид ялангуяа үр дүнгээ ярихгүй. Хийх гэж байгаа зүйлдээ ач холбогдол өгдөг. Тухайлбал, нутагтаа очоод би зам барина,  сургууль барина гэж ярьдаг. Тэгээд 2000 хүн амтай суманд 1000 хүүхдийн багтаамжтай сургууль барьдаг.  Энэ бол үр дүн биш. Юу хийх гээд байгаадаа ач холбогдол өгч буй жишээ энэ. Барихаасаа өмнө ямар үр дүнд хүрэх юм гэдгээ эхлээд тооцох хэрэгтэй. Иргэд улстөрчдөөс үр дүнг нэхэх хэрэгтэй. Ажилгүйдэл буурсан юм уу, буураагүй юм уу, яг энэ амлалтыг л нэхэх ёстой. Ялангуяа яамдын түвшинд  ийм амлалтуудыг жил бүр төсөв дээрээ өгч байх ёстой. Өөрөөр хэлбэл, бид ирэх жил төсвийн зар­ц­уулалтаар ажилгүйдлийг яг хэдээр бууруулах юм гэдгээ маш тодорхой бичих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд хүн хүчний хомсдолтой байхад нөгөө тал­даа ажилгүйдлийн түвшин өндөр байна гэдэг. Тэгвэл энэ хоёр хэрэгцээ хэзээ уулзалдах юм. Бид халамжаас хөдөлмөрийн тогтолцоо руу хэзээ шилжих юм. Эдгээр зүйлүүдээ зоригтой хэлж, юу хэрэгжүүлэх вэ гэдгээ бодитой ярих ёстой. Гол нь шалгуур үзүүлэлт буюу хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. Ер нь төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй. Энэ хоёр зарчмыг ба­рим­талж, үүнийг бүх түвшинд ойлгох хэрэгтэй. 

-Төсвийн хэлэлцүүлэггүйгээр тодотгол хийж байна. Дахиад л яамд нь юун дээр алдаад байгаагаа дүгнэх­гүйгээр цаг хугацааны хайчинд оруулж төсвийг тодотгох үйл явц давтагдаад байгааг яаж зогсоох вэ?

- Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёр мөргөлдөөд байх шиг. Уг нь төсөв хэлэлцэх нь ард түмнээс сонгогдсон төлөөлөлтэй Хууль тогтоох дээд байгууллагын үндсэн гол дүрэм. Тиймээс УИХ-д гишүүд нь төсвөө ярилцах ёстой. Харамсалтай нь сүүлийн 20,30 жил Засгийн газар төвтэй төсвийн төсөөлөл орж ирж байна. Бид ийм ажил хиймээр байна. Үүнд ийм хэмжээний мөнгө зарцуулна гэж. Мөн энэ асуудалдаа ач холбогдол өгсөөр ирлээ. Үүнийг л засах ёстой. Засах гол гаргалгаа нь “Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт”. Одоогоор төсөв дээр үнийн дүн л ярьж байна. Тэгэхээр хэдэн төгрөгийн төсөвтэй, хэдэн төгрөг зарцуулах нь чухал биш. Үр дүнг хэлэлцэх нь чухал. Тэгэхээр үр дүнг яривал бодлого яригдах учраас төсвийг богино хугацаанд хэлэлцэх боломжгүй. Гэхдээ энэ бүгдийг засах чиглэлд ажлын хэсгээ манлайлаад ажиллана гэж бодож байна.

-Аудитын байгууллагаас 2024 оны төсөвт 9.3 их наяд төгрөгийн зөрчил илэрлээ гэсэн. Жил бүр л иймэрхүү дүгнэлт гардаг. Тэгвэл үүнд хариуцлага хэрхэн тооцдог болгох вэ?

-Аудитын байгууллагын дүгнэлтэд Эдийн засгийн байнгын хороо, салбар мэргэжлийн хороод зөвлөмж, дүг­нэлтийг хэрэгжүүлж ажиллах үүрэг­тэй. Өрөөр хэлбэл, есөн их наяд төг­рөгийн зөрчил хаана илрүүлнэ. Тухайн холбогдох төсвийн ерөнхийлөн  захирагч нартай хариуцлага тооцож цаа­шид ямар аргаар зөрчлөө арилгах үр дүнг  сайжруулах алдаагаа давтахгүй  байх чиглэлийг өгч ажиллаад явах нь зөв гэж бодож байна.

-Эрчим хүч гал алдаж өчнөөн алдагдал үүсээд байна.Тодотголоор 700 орчим тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэсэн. Байгаа төсвийг нь таначихсан. Нэмэлт санхүүжилт тусгаагүй. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-  Засгийн газар эрчим хүчний үнийг нэмсэн. Ингэснээр аж ахуйн нэгж, ард түмний нуруун дээр энэ ачааллыг үүрүүлж байна. Өнгөрсөн 20,30 жилийн алдаагаа засах стратеги төлөвлөгөө байх ёстой. Намрын чуулганаар Аж үйлд­вэр­лэлийн бодлогын байнгын хороон дээр боловсруулж байгаа гэж байсан. Одоогоор энэ талаарх мэдээлэл ирээгүй байна. Байнга гал унтраах байдлаар төр явж болохгүй. Ямартаа ч Төрийн өмчит компаниуд  эрчим хүчний үнэ нэмснээр алдагдалгүй болно гэсэн амлалтаа өгсөн. Гэхдээ аюулгүй байдал, эрчим хүчний тогтвортой байдлыг хэрхэн хангаж ажиллах юм гэсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

 

Төсвийн тодотголтой холбоотой санал хүсэлтээ “Зууны мэдээ” сонины info@zuuniimedee.mn  хаягаар ирүүлээрэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 122 (7619)

 

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

4 цаг 10 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

4 цаг 10 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

4 цаг 10 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

16 цаг 50 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

18 цаг 40 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

21 цаг 15 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

22 цаг 1 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

22 цаг 7 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин