“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

2025-07-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Хагас жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Батнайрамдал хоёр нэгэн асуудлаас болоод маргалдаж байв. Тэр нь, “Оюу толгой” төсөлтэй холбоотой байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “…“Оюутолгой” төсөл дампуурсан” гэж мэдэгдсэн. Ингэхдээ “…Албан ёсоор хэлчихье. Төрийн нууцад энэ төслийн санхүүгийн тайланг оруулсныг би уншсан. “Оюу толгой” төслийн манай өгөөж болох 34 хувийг 426 сая ам.доллараар үнэлсэн.  Оюу толгойг 100 хувь гэж үзвэл 1.3 тэрбум ам.доллар байна. Гэтэл “Оюу толгой” төслийнхэн 17.6 тэрбум ам.долларын өр тавьчихсан. Дубайн гэрээгээр 15 банкаас 5.4 тэрбум ам.доллараар Монголын газар нутгийг тавьчихсан. “Оюу толгой” компани өөрийнхөө үнэлгээнээс ес дахин өндөр зээл тавьсан. Үүнийг дампуурсан гэж хэлэхгүй яах юм” гэсэн. Харин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “…“Оюу толгой” олон улсын төслийг “…Дампуурсан” гээд хэлчих шиг боллоо. Хэдэн жилийн өмнө нэр бүхий улстөрч “Эрдэнэт үйлдвэр”-ийг эмчилгээ, сувилгаанд явуулах цаг болсон гэж хэлж байв. Үүнтэй яг ижил сонсогдож байна. “Оюу толгой” дураараа дампуурчих төсөл биш л дээ. Монгол Улсын гаднын хөрөнгө оруулалтын 40 хувийг оруулж ирж байгаа дэлхийн хэмжээний төсөл таны үгээр дампуурчихгүй байх. Дам­пуур­сан шалтгааныг нь албан ёсоор хариуцлагатай мэдэгдэхийг хүсэж байна. С.Ганбаатар гишүүн чуулганы инд­рээс хариуцлагатай мэдэгдэл гар­гаарай гэж хүсэж байна” гэж байсан юм.

Тэгвэл, сүүлийн өдрүүдэд УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэж буй тогтоолын төслүүд дунд “…“Оюу толгой” төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, түүний төслийн үр өгөөжид үзүүлэх нөлөөлөл сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайлан”-г ҮАГ-аас нууцалж оруулчихсан байна. Гэтэл, ингэж нууцалсан нь Төрийн болон албаны нууцын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хэм хэмжээгээр төрийн болон албаны нууцад хамаарах, эсвэл Байгууллагын нууцын тухай хуулийн дагуу нууцад хамаарах хоёрын аль нь болох нь тодорхойгүй болсон байна. Үр дагавар нь тун бүрхэг бөгөөд цаашдаа “Оюу толгой” төслийг олон нийтээс нууцлах асуудал руу хөтөлж байгааг эх сурвалжууд хэлж байна.

Учир нь, аудитын энэхүү тайланг нууцалчихаар тайлантай холбогдуулж төрөөс авах бүх арга хэмжээ, ажиллагаа, шийдвэр нь дагаад нууцлагдах нөхцөл бий болжээ. Ялангуяа, УИХ-ын шийдвэрийн төсөл нууцлагдах хуулийн шаардлага үүсчихсэн байна. Тэр ч байтугай, “Оюу толгой” төслийн талаар ил тод хэлэлцэх, шийдвэрлэх, түүнд олон нийтийн саналыг тусгах, хяналтад байлгах зэргээр төслийг нээлттэй байлгах боломжууд “...Нууц”-аар халхавчлагдана. Шууд хэлэхэд, “Оюу толгой” төсөл бүхэлдээ нууцад орохоор болоод байна.

Тиймээс, уг тайлан төрийн, юм уу албаны нууцад хамаарах бол Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу Тагнуулын ерөнхий газраас байгууллагаас “…Ил болгох” саналыг гаргаж, түүнийг нь Засгийн газар шийдвэрлэх процесс явагдах шаардлага үүсжээ. Тэгж байж УИХ-ын Байнгын хорооны шийдвэр ил болно. Харин Байгууллагын нууцын тухай хуулиар нууцлагдсан бол “Оюу толгой” ХХК-иас зөвшөөрөл авснаар мэдээллийг ил болгох боломжтой. Дараа нь УИХ-ын Байнгын хорооны шийдвэр ил болно. Тэгж байж “Оюу толгой” төслийн аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцэх гарц нээгдэх аж. Эрхэм гишүүд энэ асуудлаар ямар шийдвэр гаргасан нь одоогоор тодорхойгүй, “нууц” байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 123 (7620)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 36 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин