Гадаад харилцааны ган татлагат гүүр

2025-07-01
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Манай улс Төв Азийн орнуудтай идэвхтэй харилцаж байгааг өөлсөн нэгэн зурвас цахим сүлжээнээс харав. Дотоод, гадаадын алинаас нь шидсэн чулуу болохыг бүү мэд.

Уянга шүлэгт бид өөрсдийгөө Азийн цээжинд байрладаг гэдэг. Бидний баруун талд айлсах Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекстаныг дэлхий дахинд Төв Ази гэдэг. Дэлхийн олон орон, олон улсын байгууллага биднийг ч энэ бүс нутагт хамруулан ойлгож, харилцаж ирсэн. Тэхээр газар зүйн хувьд бид хөршүүд, нэг бүс нутгийнхан болж таарч байна. Цаашилбал нүүдэлчин угсаа гарвал, түүх, соёлын уламжлалаас эхлээд хүйтэн дайны хуваагдмал үед нэг талд байсан гээд ижил төстэй зүйл олон. Харин бид ардчилал, парламентын засаглал, чөлөөт зах зээлийг сонгож, хоёр хөрштэйгөө найрсаг харилцахын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлж, Зүүн Азийн эдийн засгийн нийтлэг рүү илүү хандаж, энэ хэрээр амжилт олсон. Энэ хооронд Төв Азийн хөршүүдээ хэсэг огоорсон нь бас үнэн. Ухаандаа хилийн цэгээр нь тооцвол 50-хан км зайтай хөрш Казахстанаас төрийн тэргүүний түвшинд 16 жил завсарласны дараа 2024 онд Ерөнхийлөгч К.Токаев айлчлан ирлээ. Энэ үеэр бид Стратегийн түншлэл тогтоосон нь өнөө тэнцвэртэй бодлогын жишээ болов уу.

Бид өөрсдийгөө газар зүй, геополитикийн өвөрмөц байрлалтай гэдэг. Үнэхээр хоёр их гүрэн төдийгүй өөр өөр шашин, соёлын нийтлэгийн зааг, залгаан дээр оршдог. Иймийн тул аль алинтай нь сайн харилцаж байж олон тулгууртай оршин тогтнож, бас хөгжиж чадна. Өөрөөр хэлбэл Төв Азийн орнуудтай хэсэг хугацаанд орхигдуулсан харилцаагаа эргүүлэн сэргээх нь мэдээжийн бөгөөд бас нэгэн үүрэг, зарчим болж таарна. Ингэхдээ хоёр хөрштэйгөө, Зүүн Ази болон бусад улстай харилцаагаа сааруулна гэсэн үг ердөө ч биш, харин орхигдсоноо энэ зэрэгт хүргэж өөд татна гэсэн үг. Энэ бол гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах, эдийн засагт суурилсан харилцааг хөгжүүлэх, улмаар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа баталгаажуулах ач холбогдолтой.

Бид тэднийг Зүүн Азитай, тэд биднийг баруун Ази, Европтой холбох гүүр байх боломжтой. Холбоно гэдгийг газар зүйн бодит утгаар нь ч, хамтран ажиллах өргөн утгаар нь ч ойлгох боломжтой. Жишээлбэл, манай улс санаачлан хэрэгжүүлж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд Төв Азийн төлөөлөгчид тогтмол оролцдог болж.  Саяхан болсон хуралдаанд бүр Зүүн хойд болон Төв Азийг холбох олон улсын яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх талаар ярилцацгаажээ. Үүнийг л олон тулгуурт гадаад бодлогод чиглэсэн идэвхтэй дипломат ажиллагаа гэх байх.

Баруун талд өрнөж буй үйл явцын бас нэг жишээ: Европын Холбоо 2019 онд Төв Азийн орнуудтай харилцах стратегиа баталж, худалдаа, хөрөнгө оруулалт, түүхий эд, эрчим хүч, ногоон хөгжил, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр зорьж байна. Хоёрхон сарын өмнө Европын комиссын Ерөнхийлөгч Фон дер Лайэн хатагтай Самаркандад очоод Дэлхийд гарах гарц (Global Gateway) санаачилгынхаа хүрээнд Төв Азид 12 тэрбум евро зарцуулахаа зарлачихлаа.

30-аад жилийн өмнө ЕХ-ноос Зүүн Европ, Төв Азийн орнуудын ардчилал, зах зээлийн шилжилтийг дэмжих TACIS хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж, хэдэн тэрбумаар нь бас зарцуулсан. Тухайн үед манай улс ч зүтгэж байж хамрагдсаны дүнд 1994-2006 онд нийт 60 орчим сая еврогийн төсөл хэрэгжүүлсэн. Шилжилтийн хүнд үед зарцуулсан мөнгөн дүн төдийгүй ардчилал, зах зээлийн төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Энэ бол дэлхий нийтээрээ Төв Азийг анхаарч, шохоорхож байгаагийн жишээ. Үүнийгээ ч Төв Азийн улсууд мэдэрч, цувж явахаар цуглаж суувал ашигтай, хүчтэйг ойлгож С5 гэх бүтэц үүсгэсэн. Өнөөдөр С5-тай хамтын ажиллагаа, түншлэлийн тоо 10 шахаж байна. АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг, ХБНГУ, Их Британи, Япон, БНСУ гээд томоохон улсууд тус тусын С5+1 хувилбарын хамтын ажиллагааг эхлүүлээд явж байна.

Дэлхий ийнхүү сонирхож байхад бид ихэрхэн сууж хоцорвол алдаа болох мэт. Бид ардчиллын үзүүлэлт, засаглал, боловсрол, хүний хөгжил гээд олон зүйлээр илүү байна. Харин эдийн засгийн хүч, зах зээлийн багтаамж ойролцоо, өгөө аваа нийлж байгаа дээрээ прагматик байж, түншлээд авахгүй бол галт тэрэг хөдөлсөн хойно нь амаа барих вий.

Чухам энэ л үүднээс энэ бүс нутагт чиглэсэн манай бодлого үйл ажиллагаа идэвхжиж байна. Ингэхдээ харилцан ашигтай хамтарч болох чиглэл, салбарыг тус тусад нь жор тааруулж байгаа нь ч ажиглагдлаа.

Өнгөрсөн оны сүүлээр Казахстаны Ерөнхийлөгч айлчлан ирэх үеэр зам тээвэр, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй зэрэг тодорхой салбаруудад хамтран ажиллах нийт 11 баримт бичигт гарын үсэг зурж. Угтаа бид энэ улстай  худалдаа эдийн засгийн салбарт хамтран ажиллах өргөн боломжоо ашиглалгүй өдий хүрсэн. Наад зах нь шатахууны хараат байдлаас бага ч болов гарах боломж байсныг үгүйсгэхгүй.

Одоогоос сарын өмнө манай Ерөнхийлөгчийн урилгаар Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов төрийн айлчлал хийлээ. Хоёр орон 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд ирж буй анхны төрийн айлчлал энэ аж. Энэ айлчлалаар худалдаа, эдийн засаг, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх 14 баримт бичгийг байгуулав. Авто тээвэр, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн хамтарсан хороод байгуулав. Монголын ноос, ноолуурыг Туркменистаны “цагаан алт” болох хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохирчээ. Ерөнхийлөгчөө дагаж ирсэн бизнесийнхэн үлдээд манайхантай уулзаж, хамтрах юм юу байгааг асууж судалж, үнэхээр ажил хэрэгч, шургуу байгааг танил маань шагшран магтаж байв.

Дараа нь арваадхан хоногийн өмнө Узбекистаны Ерөнхийлөгч айлчлан ирлээ. Мөн л 30 гаруй жилийн  дипломат харилцааны түүхэнд анхны төрийн айлчлал манайд болж байгаа нь энэ гэнэ.  Нийт 15 баримт бичигт гарын үсэг зурлаа. Зурсан гарын үсэг бүрийн цаана тодорхой төлөвлөгөө, тохиролцоо байгаа гэдэг утгаар ингэж тоочоод байгаа юм. Тухайлбал “Авто тээврийн хамтарсан хороо” байгуулах, худалдааны төв нээх, Улаанбаатар-Ташкент чиглэлд шууд нислэгтэй болох, тамирчид хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тэмцээн хийхээс эхлээд мал, мах нийлүүлэх тохиролцоо хүртэл багтаж байна.

Төр ингээд эрх зүйн суурийг нь тавьж, нөхцлийг нь бүрдүүлээд өгвөл манай хувийн хэвшил идэвхтэй, санаачилгатай, шүүрээд авч байгаа жишээ олон байна. Бид томоръё гэвэл гадаад зах зээлд гарах хэрэгтэй л гэдэг, энэ үг Төв Азийн чиглэлд аль хэдийнээ бодит үйл хэрэг болоод эхэлсэн.

“Монгол базальт” компани Узбекистанд хамтарсан үйлдвэр байгуулахаар болсон. “Доктор авто сүлжээ” Казахстанд салбараа нээчихээд Узбекистан, Киргизстан руу тэлэхээр төлөвлөж байна. Санхүү, финтекийн “Инвескор ББСБ” Киргизэд 4 салбар ажиллуулж байгаа. Түүнчлэн “Говь”, “Нура” -ч Төв Азийн зах зээлд гарсан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чадавх ойролцоо, хэрэглээний соёл төстэй энэ зах зээл манай компаниуд дэлхийд гарах туршлага, нөү хау хуримтлуулах таатай орчин мөн ажээ. Тэхээр эднийгээ дэмжих, хамгаалах улс төрийн харилцааны таатай хөрс хэрэгтэй нь тодорхой.

Улаанбаатарт төлөвлөсөн Өөдөө тэмүүлэх Монгол ган татлагат гүүрийн бүтээн байгуулалт хөрөнгө мөнгөгүйгээс хойшилж байх шиг байна. Харин Азийн цээжинд гадаад харилцааны ган татлагат гүүр болох бодлогоосоо бүү ухраасай.

РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ

Б.Эрдэнэбат: Бидний амгалан тайван амьдрал бол үе үеийн эх орончид, өвөг дээдсийн минь хичээл зүтгэлийн үр дүн билээ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зоч

50 мин
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой

Монгол Улс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жил

50 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэсэн үйлдэлд тооцох ялын бодлогыг чангатгана

Засгийн газрын хуралдаанаар Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн

50 мин
Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

20 цаг 36 мин
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

20 цаг 46 мин
Эсрэг тэсрэг байр суурь

ИЗНН-ынхан хоёр хуваагдаж хуралдсан. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар намынхаа гишүүдтэй намын ойн баярын хурлаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа анхаарах хандуулах шаардлагатай салбарт з

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа

Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Өргөн уудам газар нутгаараа бахархдаг хэдий ч нийслэл хотдоо тэн

Өчигдөр 06 цаг 00 мин
АН “ардчиллын дайсан” болов уу?!

 “…Манай нам бол Монголын ардчиллын баталгаа” хэмээх үгийг АН-ынхан тарни мэт давтдаг. Монголчууд үүнд итгэдэг. Тиймээс “…АН бол Монголын төрийн хоёр баганын нэг юм байна” хэмээн үздэг. Тэд өөрсдөө намаа тараан бусниулсан ч буцаагаад нийлж босох боломжийг олгодог. Тийм түүх саяхныг болтол үргэлжилж байв шүү.

Уржигдар 06 цаг 00 мин
“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тух

Уржигдар 06 цаг 00 мин