Ардчилсан үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Монгол улсын гүйцэтгэх үүрэг

2025-07-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт “Стан”-уудад Ерөнхийлөгчийг айлчлуулж дэлхийн шившиг болсоор байх уу, Гадаад харилцааны сайд аа” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Агуулга нь “Бүх улстай найрамдалт харилцаатай байх нь зөв, гэхдээ тун нь хэтрээд байна. Аливаа юмны тун хэтрэхээрээ буруу зүг рүү явдгийг онцлон сануулъя” гэжээ. Нийтлэлч дээд хэмжээний айлчлалын давтамжийг онцолсон боловч хоёр талын харилцааны агуулгыг нь орхигдуулж, бас ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт Монгол улсын хүлээдэг үүргийг огтхон ч дурдсангүй.

Олон улсын улс төрийн өнөөгийн нөхцөлд үнэт зүйлсэд тулгуурласан дипломат бодлогын ач холбогдол улам өсөх хандлагатай байгаа. Геополитикийн хавчигдмал давчуу орон зайд Монгол улс ардчиллын үнэт зүйлсийг чадлынхаа хэрээр тээж хөгжүүлэхийн хажуугаар ардчилсан улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд ардчиллыг үлгэрлэн харуулах замаар бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээдэг. Бүс нутагтаа энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй манай улсын хувьд энэ үүрэг хариуцлага гадаад бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Төв Азийн зарим улсын хувьд манай орон ардчилсан засаглалын үлгэр жишээ мөн.

Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын чиг хандлагад зөөлөн хүчний бодлого чухал байр суурь эзэлдэг. Зөөлөн хүчний бодлогыг хүч, албадлага хэрэглэхгүйгээр бусад улс орныг итгүүлэн үнэмшүүлэх чадавх гэж тодорхойлсон бий. Монгол улс эдийн засаг, цэргийн чадавх султай боловч ардчилсан тогтолцоо, хуулийн засаглал, инститүцүүдийн хөгжлөөрөө бүс нутагтаа дээгүүрт тооцогддог, эрхзүйн хэм хэмжээний өв сан нь ардчилсан улс орнуудад хүлээн зөвшөөрөгддөг. Геополитикийн хязгаарлагдмал орчинд ардчилсан Монгол улс оршин тогтнож байгаа нь өөрөө энэ бүс нутагт заавал авторитар дэглэм байхаас өөр аргагүй гэдэг үзэл баримтлалын эсрэг хүчирхэг нотолгоо болдог билээ.

Улс төрийн шинжлэх ухаанд норматив хүч буюу, норматив засаглал гэдэг ойлголт бий. Монгол улс ардчилсан засаглал, иргэний эрх чөлөө, олон ургальч үзлийг нүүдлийн иргэншил, уламжлалт соёлтойгоо нийцүүлэн хөгжүүлж байгаа учраас бүс нутгийн орнууддаа үлгэр жишээ норматив хүч болж чадна гэж дэлхийн хамтын нийгэмлэг үздэг учраас олон улсын тавцан дээр бид ийм үүрэг хариуцлага үүрдэг юм аа.

Төв Азийн орнуудын зарим нь эдийн засгийн хөгжлөөрөө биднээс түрүүлсэн боловч нийтдээ ардчилсан инститүцүүдийн хөгжил нь сул гэж тодорхойлогддог. Манай улсыг “Freedom House” байгууллага Төв Ази дахь цорын ганц “чөлөөт” улс гэж тодорхойлдог. Энэ тодорхойлолт болон манай геополитикийн өвөрмөц байршил хөршүүдтэйгээ бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх, нэгдмэл ашиг сонирхлоо хамгаалах, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх замаар бүс нутагтаа ардчилалын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх ёсзүйн эрх хэмжээ олгодог юм.

Төв Азийн орнуудтай харилцаа хөгжиж, төрийн тэргүүд нь ойр ойрхон айлчилж байгааг манай ардчилсан зарчимтай харш үйлдэл гэж шүүмжлэх, тэд биднийг дагаж дуурайх биш, бид тэдэнтэй адилхан болчих юм шиг тайлбарлах явдал нийгмийн сүлжээнд мэр сэр үзэгдэж байна. Энд Монгол улсын гадаад бодлогын нэг нарийн нюансыг илэрхий үл анзаарсан шинж харагдаж байна. Тэр нь дуулгавартай аялдан дагалдах биш, буулт хийлгүйгээр бусдыг татан оролцуулах гэж томъёолж болмоор харьцангуй бие даасан шинж юм. Төрийн айлчлал хүлээн авч, худалдааны түншлэлээ өргөжүүлж, бүс нутгийн яриа хэлэлцээнд тогтмол оролцох нь ардчилсан зарчимтай харш үйлдэл ерөөсөө биш, харин ч зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх зам суваг.

Гадаадын төрийн тэргүүдийг Монголд айлчлуулж, хариу айлчлал хийх нь зөвхөн ёслол хүндэтгэлийн ажиллагаа биш, Монгол улсад ардчилсан инститүцүүд хэрхэн ажилладгийг харуулсан стратегийн платформ юм. Манай өндөр, дээд хэмжээний айлчлалуудад иргэний нийгмийн төлөөлөл үргэлж оролцдогийг сануулахад илүүдэхгүй биз дээ.

Монгол улс цэрэг, эдийн засгийн хүч сул боловч олон улсад үлгэр жишээ болох нөлөөллийн хүчирхэг хэрэгслүүдтэй. Хэдийгээр бид дотроо сайн шүүмжилдэг боловч манай чөлөөт хэвлэл, чөлөөт сонгууль, олон улсад нэр хүндтэй. Монголын нээлттэй нийгэм, иргэний нийгмийн төлөөлөл ардчилсан загварын найдвартай байдлыг итгэл үнэмшилтэй болгодог.

Монголын ардчиллын легитим чанарыг Америк, Япон, Герман, Европын Холбоо, Өмнөд Солонгос зэрэг гуравдагч хөршүүдийн тогтоосон түншлэлийн харилцаа улам бат бэх болгодог. Эдгээр харилцаа стратегийн төдийгүй бэлгэдлийн шинж чанартай. Учир нь ардчилсан улсуудын хамтын нийгэмлэг дэх Монгол улсын байр суурийг эдгээр харилцаа тодотгож өгдөг. Мянганы сорилтын корпораци (MCC) зэрэг олон улсын сан манай засаглалын сайн үзүүлэлтэд үндэслэж багц хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Олон улсын эдгээр дэмжлэг бүс нутагтаа ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлэх гадаад харилцааны томоохон нөхцөл болдог юм.

Тэгэхээр Төв Ази дахь манай гадаад бодлого үнэт зүйлсийн хувьд төвийг сахих бодлого биш. Биесээ харилцан хүндэлсэн яриа хэлцэл, соёлын дипломат харилцааны замаар ардчилсан үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн алхам. Тогтвортой хэвшиж хэлбэржсэн ардчилсан тогтолцоотой улсууд ойр тойрныхоо бүс нутагт ардчиллыг хөгжүүлэх ёс суртахууны үүрэг хариуцлага хүлээдэг түгээмэл зарчимтай нийцсэн бодлого. Эрх чөлөөг эрхэмлэдэг монголчуудад ардчилал зөвхөн сонголт биш, үүрэг хариуцлага учраас манай улс бүс нутагтаа идэвхтэй гадаад бодлого явуулах эрмэлзэлтэй байдаг юм аа.

Геополитикийн талцал, хуваагдал, авторитар дэглэмтэй улс орнуудын тоо нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд Монголын ардчилал Төв Азийн орнуудад үлгэр жишээ ч болно, уриа дуудлага ч болно. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүний хувьд Монгол улс өөрийнхөө эрх чөлөөг зөвхөн хамгаалаад зогсохгүй, дипломат бодлогоороо дамжуулж бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Учир нь бүс нутаг дахь ардчиллын ирээдүй зөвхөн үг яриагаар биш үлгэр жишээ үйлдлээр хэлбэршдэг. Энэ утгаараа Монгол улсын гадаад бодлого гажуудалгүй, цэгцтэй, тууштай хэрэгжиж байна. Олзуурхууштай нь манай гадаад бодлого зөвхөн харилцааны тэнцвэр төдийгүй, ёс суртахууны хэмжээстэй болж байгаа нь урьд өмнө түүхэнд гарч байгаагүй сонирхолтой шинэлэг үзэгдэл билээ.

Дэлхийд ардчлал гэж байхгүй.
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

13 цаг 20 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18