Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

2025-07-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон. Тэдний “сөрөх” үйл ажиллагаа эхэлжээ. Энэ нь эрчим хүчний салбар дахь “асуудал”-аас эхлэв бололтой. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр “…Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь Хууль тогтоомжийн тухай хуулийн хэд хэлэн заалтыг зөрчиж байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасаж өгнө үү гэдэг горимын санал гаргаж байна” гэсэн. Улмаар энэ талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэгэхдээ “…Чоно борооноор гэдэг шиг Б.Чойжилсүрэн сайд наадмын үе тааруулж, эрчим хүчний салбарт “мега хулгай” хийх гэж оролдож байна” гэж мэдэгдэв. Тодруулбал, тэрээр “…Засгийн газраас энэ сарын 26-нд тус хуулийн төслийг өргөн барьсан. Гэсэн ч өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байгаа. Ингэхдээ тус хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлээгүй. Гурван зүйл заалтаар 30 шинэ заалтыг энэ өөрчлөлтөөр оруулж ирж байгаа. Үүнд “Эрчим хүчний төсөл” гэдэг шинэ нэршил гаргаж ирсэн. Үүнд, “…Нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний эх үүсвэрийн зураг төсөл боловсруулах, барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий төслийг нэрлэнэ” гэж заасан. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчийг орхигдуулсан байна.

Мөн тус хуулийн төслийг дагуулаад Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ “…Эрчим хүчний төслийн түншлэлийн гэрээ” гэдэг ойлголтыг оруулж ирж байгаа. Энэ нь Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиас гадуур эрчим хүчний төслүүдийг авч үздэг байна гэсэн үг.

Түүнчлэн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр зүйл заалтыг нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл, “…Эрчим хүчний төсөлд авч байгаа зээл Засгийн газрын өрөнд хамаарахгүй” гэсэн зүйл заалт оруулсан байна. Мөн энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрчим хүчний лицензийг Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний яам авахаар байгаа. Ажлын хэсэг байгуулах бөгөөд ажлын хэсэг нь эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нэртэй байх бөгөөд таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийг Эрчим хүчний сайд өөрөө ахлаад, хоёр хүн нь яамнаас томилогдоно. Энэ таван хүн эрчим хүчний бүх төслийг дангаар шийдвэрлэдэг болно. Мөн энэ ажлын хэсэг эрчим хүчний үнэ, төслийг төрд шилжүүлэх нөхцөл, хугацаа, санхүүжилтийн зардал болон хэмжээ, төслийн гүйцэтгэгчийн чадавхыг шийднэ.

“…Лицензтэй холбоотойгоор эрчим хүчний салбарын ажил гацдаг, цаг хугацаа алддаг нь үнэн. Гэхдээ лицензээс болоод том төслүүд явахгүй, хэрэгжихгүй байна” гэхэд Б.Чойжилсүрэн сайд хэлж байсан. Гэтэл сарын дараа ийм том өөрчлөлт Эрчим хүчний тухай хуульд оруулж ирнэ гэдэг бол маш зарчимгүй үйлдэл юм.

Баяр наадмын үеэр ийм том асуудлыг олон нийтэд хэлэлцүүлэхгүйгээр батлах гэж оролдож байгаа нь сэжиг бүхий байна. Б.Чойжилсүрэн сайд “…“ТЭЦ 3”-т гарсан ослыг тендер зарлахгүй яаралтай шийдэх ёстой” гэж хэлэх байх. УИХ-ын тогтоолоор “ТЭЦ 3”-ын асуудлыг дангаар нь оруулаад ирж болно. УИХ-ын гишүүд энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анхааралтай хараарай. Бид нэг асуудлыг шийдэх гэж бусад хууль тогтоомжоо уландаа гишгэж болохгүй.

Монголын залуучууд өөр болсон. Бид хуйвалдааны зарчмаар гэдэг юм уу, хэсэг бүлэг хүмүүс хоорондоо тохирсон байдлыг эсэргүүцэж явна. Монгол Улсад том төслүүд хэрэгжих ёстой. Гэхдээ зөв арга замаар хуулийн дагуу хэрэгжих ёстой. “…Эрчим хүчний яам дангаараа бүх төслийг шийднэ” гэдэг хууль өргөн барьж байгаа нь асар том ашиг сонирхлын зөрчил юм” гэлээ.

Үүнээс гадна, сөрөг хүчин АН-ынхан “…Б.Чойжилсүрэн сайд хувьдаа станц барьдаг. Нууц гэрээгээр одоог хүртэл барилгын бүх тендерийг авдаг. “Норинко”-гийн ард байдаг. Арай даварч байна” гэж ярьжээ. Дашрамд хэлэхэд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт чуулган дээр “…“Норинко” гээд компани газрын тосны үйлдвэр дээр 500 орчим сая байх аа, 420 байна уу, тийм хэмжээний доллараар хэнд ч хэрэггүй баахан хоолой барьсан” гэж байсан юм. Эндээс үзвэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн үйл ажиллагаа сөрөг хүчин АН-ынхны анхаарлыг татаж, хараанд нь өртсөн бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 122 (7619)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21