“Шинжилгээний хариуг зөв гаргахын тулд 3-7 хоногийн өмнө биеэ бэлдэх хэрэгтэй”

2022-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдах иргэд юуг анхаарах хэрэгтэй талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн Чих, хамар, хоолойн ахлах зэрэгтэй эмч Ц.Цагаандарь мэдээлэл өглөө.

Үзлэг оношилгоо тавдугаар сарын 1-нд эхэлсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ амбулатори II тасгийг тусгайлан гаргаж нийт 19 үйл эмч, сувилагчтай үйл ажиллагаа явуулж байна.

Иргэд үзлэг шинжилгээнд хамрагдахаа эхний ээлжид бүртгүүлж, дугаар авсан өдрөө ирж зохих кабинетад үзүүлж, зөвлөгөө авч байгаа юм. Иргэд хуваарьт эмнэлэгтээ очиж үзлэг, шинжилгээнд орох ёстой. Тодруулбал, 18-30, 31-45, 45-60, 60-аас дээш насны ангиллаар хамрагдах юм.

Энэ талаар эмч Ц.Цагаандарь “Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр хуваарийн дагуу Баянзүрх дүүргийн 10, 14 зэрэг хорооны иргэд үзүүлж байна. Эдгээр хорооны хүмүүсээс шинжилгээнд хамрагдах иргэд мэдээлэлгүй байгаа нь их ажиглагдсан. Шинжилгээгээр ходоодны хавдар, бамбай булчирхайн уйланхай, шохоожилт зэрэг их илэрч байна. Тиймээс иргэд шинжилгээний хариуг үнэн зөв гаргахын тулд 3-7 хоногийн өмнө зайлшгүй биеэ бэлдэх нь зөв. Цусны шинжилгээ өгөхөд долоо хоногийн өмнөөс өөх тосны хэрэглээг бууруулах, шээсний шинжилгээ өгөхөд мөн 3-7 хоногийн өмнө анхаарах зүйл бий. Тэр дундаа 45-аас дээш насныхан эрт илрүүлэгт хамрагдахдаа онцгой анхаарах нь зүйтэй. Хэвлийн хэт авиа буюу эход үзүүлэх иргэд гурав хоногийн өмнөөс хий их үүсэх хоол хүнсийг хэрэглээнээс хязгаарлах нь зөв. Эход үзүүлэхийн өмнө дурангийн шинжилгээнд хамрагдаагүй байх хэрэгтэйг иргэд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 21 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин