З.Санждорж:Бурхны шашны шинэчлэлийн хөдөлгөөнийг орон даяар өрнүүлнэ

2022-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын бурхны ша­­­­шинт сүм хийдүүдийн холбоо, Буя­­­ны далай дэлгэрүүлэгч төвөөс шашин урлагийн цэнгүүн, монгол түмний галын их тахилгын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж "Бурхны шашны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, бүтцийг шинэчилнэ. Энэ талаар төрийн гурван өндөрлөгт албан бичиг өгсөн. Түүнээс биш бурхны шашны онол номлолыг өөрчлөхгүй. Лам нар чуулганаа хуралдуулж, дотоод сонгуулиар тэргүүнээ сонгодог болох талаар олон удаа бичиг өгч байгаа. Нийгэм өөрчлөгдөж байхад социализмын үеийнхээрээ байсаар байгаа тул сүсэгтнүүдийн тоо цөөрсөөр байна. Тиймээс бурхны шашны шинэчлэлийн хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа юм.  Бурхан багшийн их дүйчин өдрийг угтаж, тавдугаар сарын 16-н буюу зуны эхэн сарын билэгт сайн өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв ордны бага танхимд 14:00 цагаас бурхны шашны шинэчлэл нэртэй онол практикийн хурал болно. Хийдүүдийн хамба лам, эрдэмтэн судлаачид оролцоно. Бурхны шашны хөгжил, алдаа, оноо, шинэчлэлийн талаар хэлэлцэнэ. Тухайн өдөр үргэлжлүүлэн тус ордны их танхимд 15:00 цагаас Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан соёл урлагийн цэнгүүн болно. Морин хуурын чуулга тоглолт болж, цамын бүжиг хийх юм. Үйл ажиллагаа үнэ төлбөргүй. Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна" гэв.

Бурхан багшийн их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэхээр болоод байна. Энэ өдөр бүх нийтээр амрах юм. 

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 53 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 53 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 11 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 23 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин