Дарханы замын ослын хохирлыг гүйцэтгэгч компани хариуцна

2022-05-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар  “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай  Засгийн газраас  өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр  Дарханы замын асуудал  дахин хөндөгдлөө.

Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авахад УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Манай улс олон улсын гэрээнд нэгдэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ бид дотооддоо чанар стандартаа хангаж чадаж байгаа юу гэдэг нь эхний асуудал. Нөгөө л Дарханы зам. Гол магистраль замаа дөрвөн жил самарчихаад сууж байна. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуулт байна. Уншиж танилцуулахад, Дарханы авто замын эдврэл гэмтэлтэй холбогдуулан иргэд албан байгууллагад учирч буй хохирлыг хэн хариуцах вэ. Хохирлын үндсийг тавьсан анхны үнэлгээний хороо, тодруулбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийж буй төслийн II, IV  багцыг Хятадын бүтэлгүй компанид хамгийн эхэлж өгсөн үнэлгээний хороог АТГ, хууль хяналтын байгууллагад шалгуул гэдэг хүсэлтийг Л.Халтар сайдад гурван удаа тавьсан. Та гурван удаа татгалзсан” гэлээ.  Гишүүний асуултад  Зам тээврийн сайд Л.Халтар хариулахдаа  “ Г.Дамдинням гишүүнээс хүсэлт ирсэн. Цаад утгаараа ЗТХЯ, Азийн Хөгжлийн банкийг шалгуулахтай агаар нэг болчихоод байна. Тиймээс би танд хүсэлт тавьсан. УИХ-д байгуулсан ажлын хэсгийн зүгээс  ЗТХЯ, Азийн хөгжлийн банкийг АТГ-д өгчхөөч ээ. Тэрнээс биш олон жил ажиллаж ирсэн Азийн хөгжлийн банктай хамтраад шалгаруулсан тендерийг буцаагаад шалгуулах нь ёс зүйн хувьд таатай биш. Цаашдаа Азийн хөгжлийн банк Монгол Улсын зам тээврийн салбартай хамтраад ажиллаад явах байх. Тэр утгаараа яам Азийн хөгжлийн банкийг АТГ-д шалгуулах нь ёс зүйн хувьд учир дутагдалтай. Дарханы замын асуудалд Тээврийн цагдаатай ярьж байгаад саяын хэлсэн хоёр  багцын түр зам дээр цагдаагийн пост ажиллуулж байгаа. Гүйцэтгэгч нарт нэг л зүйлийг тавьж байгаа. Түр зам дээр хурд хэтрүүлэхээс бусад шалтгаанаар замын асуудлаас болж иргэний амь нас, эд материалын хохирол, эрүүл мэндийн хохирвол гүйцэтгэгч компани хариуцна. Олон улсын гэрээнд уг заалт бий. Мөн ЗТХЯ-ны байгуулсан гэрээнд уг заалт орсон. Тиймээс Дарханы хоёр, дөрөвдүгээр зам дээр техникийн бүрэн бүтэн байдлаас бус, замын улмаас хохирол үүсвэл Тээврийн цагдаагаар баталгаажуулаад гүйцэтгэгч компаниас нэхэх бүрэн үндэслэлтэй”  гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 54 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 54 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 24 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин