Эрх чөлөө нь хумигдсан ч хараат бусаар ажиллахыг эрмэлзэв

2022-05-04
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг  дэлхийн 100 гаруй улс орон өчигдөр тэмдэглэлээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей  1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгохоор шийдвэрлэж,  1994 оноос тэмдэглэж ирсэн. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулахын сацуу ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн  ажилтнуудын дурсгалыг  хүндэтгэдэг уламжлалтай.

ЮНЕСКО-гоос жил бүр тухайлсан нэг улс оронд хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөндсөн форум  зохион байгуулдаг. Энэ жил Найрамдах Уругвай улсын Пунта Дел Эсте хотод Бага хурал зохион байгууллаа. Тус бага хурлаас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, мэдээлэл олж авах, дижитал эрин үеийн нөлөөллийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

З.Боргилмаа: Сэтгүүл зүйн  сулрахын хэрээр  мэдээллийн эмх цэгцгүй байдал үүсч байна

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/, Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зургаа дахь жилдээ зохион байгуулав. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа форумыг нээж хэлсэн үгэндээ “Сэтгүүл зүйн сүүлийн 100 жилийн хөгжлийг хөдөлгөсөн хамгийн том хүчин зүйл нь мэдээллийн технологийн хувьсгал байлаа. Сэтгүүл зүйд хөгжил авчирсан технологийн дэвшил нь зөвхөн сэтгүүл зүйд нээгдсэн хаалга биш, дэлхийн долоон тэрбум хүнд нээлттэй боломж юм. Уламжлал ёсоор бол мэдээллийг олж авч, шат дамжлагаар боловсруулж, шалгаж нягталж байж түгээдэг редакци бүхий сэтгүүл зүй хэмээх мэргэжлийн талбар өөрийн орон зайгаа долоон  тэрбум хүнтэй хуваалцаж байна. Цахим ертөнцөд хүн бүр мэдээлэл үйлдвэрлэгч, боловсруулагч, түгээгч болсон энэ байдал сэтгүүл зүйг мэргэжлийн тавцангаас нь түрж эхэллээ. Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зар сурталчилгааны ашиг орлогоо мөн цахим платформтой хуваалцаж байна. Цар тахлын давалгаа гол харилцагчдыг нь нэрвэснээс дэлхий нийтэд хэвлэл мэдээллийн орлого 50 хувь буурч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 70 хувь нь үйл ажиллагаагаа царцаасан байна. Энэ байдал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жижигрэх, орон тоог цөөлөх, нэг үгээр бол мэдээллийг шат дамжлагаар боловсруулж, нягталдаг редакцийг үгүй болгож байгаа нь сэтгүүл зүйн мэргэжлийн чадвар чадавхи, потенциалийг сулруулж байна. Сэтгүүл зүйн хүч сулрахын хэрээр нийгмийн сүлжээн дэх мэдээллийн эмх цэгцгүй байдал нийгэмд хар бараан өнцгийг дагуулж байна” хэмээн  онцлон тэмдэглэв.

“Хүн чанар, шударга ёсыг эрхэмлэх зэрэг нь сэтгүүл зүйн оршин тогтнох үндэс”

Техник технологи хөгжиж, хүн бүр мэдээллийг түгээх, хүлээн авах боломж бүрдсэнээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд илүү мэргэжлийн байх сорилт тулгарч байгааг,энэ нь зөвхөн  “Цахим дайралтад өртсөн сэтгүүлзүй” –н  бус нийгмийн өмнө тулгамдсан  асуудал болсон нь форумын гол сэдэв байлаа. Хэвлэлийн эрх чөлөө бол бүх нийтийн эрх чөлөө юм. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Нийслэлийн Засаг даргын зүгээс  иргэдийн  мэдэх эрхийн төлөө үүргээ биелүүлж ирсэн хэвлэл, мэдээллийнхэн, сэтгүүлчдэд  мэндчилгээ ирүүлэхдээ “... нийгмийн сайн сайхныг чухалчлан үзэх, хүн чанар, шударга ёсыг эрхэмлэх зэрэг нь сэтгүүл зүйн оршин тогтнох үндэс болно”  хэмээн дурдсан байв. Тэгвэл “...Нийгмийн сайн сайхны төлөө төр засгаас сэтгүүл зүйн салбарыг дэмжин ажиллах хэрэгтэй. Энэ бол итгэлцэл ойлголцол дээр оршин тогтнодог хүний нийгмийн аюулгүй байдлын эсрэг аюул занал юм” гэдгийг хэвлэл, мэдээллийн салбарынхан тэмдэглэж байсан юм.

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс  90-д жагсчээ

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF)  энэ  оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарлан нийтэлснийг форумын үеэр танилцуулсан. Түүнд   Монгол Улс 22 байраар  ухарсан нь анхаарал татаж байна.  Нэгдүгээр байрт Норвеги, хоёрдугаар байрт Дани, гуравдугаар байрт Швед орсон бөгөөд манай улс  90 дүгээр байрт жагсчээ. Хэвлэлийн эрх чөлөө хамгийн ихээр доройтсон арван  орны тоонд өнгөрсөн  оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийн улмаас хэвлэлийн эрх чөлөө арван  жилээр ухарсан Мьянмар (176-д), Хятад (175-д), Туркменистан (177-д), Иран (178-д), Эритри (179-д) болон Хойд Солонгос (180-д) багтсан байна.

RSFIndex-ийг тэргүүлж буй орнуудад Скандинавын гурвал  Норвеги, Дани болон Швед багтсан бол засгийн газар өөрчлөгдсөний  дүнд Молдав (40 дүгээр байр) болон Болгар (91 дүгээр байр) энэ жил онцгойрч, сэтгүүлчдийн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэл найдвар төрүүлж байгааг судалгаанд дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 89 (6822)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 0 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 0 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 17 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин