Усан оргилуурын тохижилтод 3.7 тэрбум төгрөг төлөвлөсөн гэв

2022-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улаанбаатар хотын удирдлага иргэдээ сонсож төсвөө батлах ёстой сэдвээр НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх олон нийтэд хандлаа. Тэдний зүгээс нийслэлд чухам ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар иргэдийн саналыг авч байгаа аж. Тодруулбал, цахим болон цаасан хэлбэрээр иргэдээс санал авч, дүнгээ нэгтгэн энэ долоо хоногийн Баасан гарагт хотын удирдлагуудад хүргүүлнэ хэмээн хэлсэн юм. Нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байгаа нь хамгийн том алдаа. Аливаа ажлыг хийхдээ иргэдээ сонсохгүй, улмаар дур мэдэн өөрсдөө шийдвэр гаргадаг. Тухайлбал, ноднин гурван тэрбум төгрөг зарцуулж талбайн урд усан оргилуур барьсан. Гэтэл энэ жил 3.7 тэрбум төгрөгөөр усан оргилуурынхаа тохижилтыг хийнэ гэж байгаа.

Хотын захын гэр хороолол руу явахад гэрэл цахилгаагүй, лаа бариад хонож байгаа айл өрхүүд байна. Өөрөөр хэлбэл, бидэнд үнэхээр усан оргилуурын тохижилт хэрэгтэй юу, тог цахилгаан шаардлагатай юу. Түүнчлэн Багануур, Налайх, Багахангай дүүрэгт 35 тэрбум төгрөгөөр Соёлын төв барина хэмээн нийслэлээс төсөвт суулгажээ. Өнөөдөр сургууль, цэцэрлэг хэрэгтэй юу, Соёлын төв хэрэгтэй юу гэж асууя. Хамгийн гол нь нийслэлийн удирдлагууд ард түмнийхээ үгийг сонсоод, иргэдийн татварын мөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулах тал дээр төсөв суулгамаар байна. Эдийн засаг уналттай хэцүү үед усан оргилуур, Соёлын төв барих нь нэн шаардлагатай ажил биш. Цаг хугацааны хувьд шүү дээ. Нийслэлийн удирдлагууд захын дүүргүүдэд огт ажиллахгүй байна. Энүүхэн хавьд төвдөө чиглэсэн ажлууд л яригдаад байна. Ийм вакум орчинд орчихсон" гэв.

Одоогоор цахимаар 13 мянга орчим хүн санал өгсөн. Цаасан хэлбэрээр 9000 орчим иргэн санал өгөөд байна. Эдгээр саналыг нэгтгээд тавдугаар сарын 6-нд хотын удирдлагууд болон Нийслэлийн захирагч Д.Сумъяабазарт гардуулж өгнө” гэдгийг хэлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 59 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 29 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин