“Уурхайчид илүү цагийн хөлс авч чадахгүйд хүрлээ”

2022-05-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Монголын Эрчим хүч, Геологи, Уул Уурхайн Ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо(МЭХГУУА)-ноос уурхайчдад илүү цагийн хөлс олгохгүй байгаагаас үүдэн бий болоод буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд уртын ээлжийн ажилтнуудыг 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг байхаар тусгасан юм. Үүнтэй холбоотойгоор цалин хөлс тогтоох аргачлалыг Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос 2022 оны хоёрдугаар сарын 10-нд баталжээ. Үүний 6.3.1.5-д уртын ээлжийн горим хэрэглэж буй аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байхаар тогтоосон боловч нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдэл хөлс олгохоор заасан. Энэ заалтыг оруулахгүй гэж Үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа саналаа илэрхийлсэн боловч олонхын санал батлагдаж, уурхайчид илүү цагийн хөлс авч чадахгүйд хүрчээ. Ажилтнуудаас ирсэн саналын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хэд хэдэн удаа хандсан ч өнөөдрийг хүртэл Цалин хөлс тогтоох аргачлалыг өөрчлөөгүй байна. Иймд үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороог яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа юм.

Энэ талаар "Уорли инженеринг" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Жавхлантөгс "Хууль хэрэгжиж эхэлснээс хойш манай компани ажилтнуудынхаа илүү цагийн хөлсийг өгөхгүй байх шийдвэр гаргасан. Бид ажил олгогчтойгоо уулзаж, шаардлага өгсөн. Энэ дагуу илүү цагийн болон баяр амралтын нэмэгдэл өгсөн. Гэвч бодит байдал дээр илүү цагийг 173 цагаас нь бодож олгож байгаагаас болж манай ажилтнуудын цалин 40 хувиар буураад байна. Ажил олгогчтой тохиролцохоор хичээсэн. Гэсэн ч ажил хаяхад хүргэж байгаад харамсаж байна" гэлээ. 

Харин "Оюу толгой" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Баярмаа "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар уртын ээлжийг 14 хоног ажиллаж, 14 амардаг байхаар тусгасан. Энэ хуваарь дээр нийт ажилтан талархаж байгаа. Ажилтнууд гэр бүлдээ цаг зарцуулах, эрүүл мэндээ нөхөн сэргээх зэрэг олон давуу талтай хуваарь гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч хууль дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах энэ хуваарийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тайлбарлахдаа цалин тогтоох аргачлалдаа 168 цаг гэх мэтчилэн тодорхойгүй зохицуулалтыг оруулж ирснээр ажилтан, ажил олгогчийн хооронд ихээхэн үл ойлголцол бий болгож байна. Салбар даяар үл ойлголцол үүссэн.Хууль батлагдаад найман сар болж байхад холбогдох яамнаас нарийвчилсан зохицуулалт боловсруулсан бол ийм байдал үүсэхгүй байлаа."Оюу толгой" компани хэлэлцээр хийсэн. Гэвч илүү цагийн нэмэгдэл хөлс дээр хоёр тал ойлголцож чадаагүй тул хуулийг тайлбарлах эрх бүхий субъект буюу Дээд шүүхийн тайлбар гартал энэ асуудлыг түр түдгэлзсэн.Яамны зүгээс илүү цагтаа нөхөн амарч байна гэж хуулийн тайлбарласаар байна. Яам нь хууль тайлбарлах субъект биш байтал ажилтан, ажил олгогчийн хооронд маргааныг даамжруулахаа болино уу. Мөн журмаа нарийвчлахыг хүсэж байгаа юм. Удаа дараа саналаа өгч байгаа ч хүлээж аваагүй" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 59 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 29 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин