Д.Дашлхагва: Шинэ "Жизель" хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөхийг зорьсон

2022-05-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Хөгжмийн хэмнэл, биеийн хэлэмжээр хайрын тухай өгүүлж хүний дотоод ертөнцийн утсыг хөндөх дэлхийн сонгодог бүтээлийн нэг бол “Жизель” балет. Балетын нэгдүгээр үзэгдэлд  хайртай хүндээ гомдож, өвдөх мэдрэмж төрнө. Харин хамгийн сүүлийн мөчид хайртай хүнээ нэг л өдөр чи над дээр хүрээд ирнэ. Хүн үүрд мөнх амьдарна гэж үгүй. Хэзээд чи над дээр ирэх юм чинь, хүний ертөнцөд жаахан саатчихаад дараа нь уулзъя. Чи минь энэ гоё наран доор амьдар. Би энэ нарыг хэзээ ч харж чадахгүй болохоор гээд булш руугаа ороод, уусаж буй цаас, цэцэг, навч болоод бутарч байгаа хэсэг үгээр илэрхийлэхийн аргагүй нандин мэдрэмж өгдөг.  Дэлхийн сонгодог бүжгэн жүжгийн нэг Францын хөгжмийн зохиолч  А.Аданы “Жизель” балетыг  Монголын тайзнаа анх удаа Оросын алдарт балетмейстер  Ф.Г.Кайдани 1979 онд найруулан тавьж байсан. Харин үүнээс хойш 43 жилийн дараа шинэчлэн  найруулж үзэгчдэд хүргэсэн ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагватай ярилцлаа.

-Шинэ “Жизель” үзэгчдэд ямар өөрчлөлт, мэдрэмжийг өгсөн бол?

-Дурлалаас болоод хорвоог орхиж байгаа нэг  бүсгүйн тухай өгүүлдэг. Үүний гол зангилаа эрэгтэй дүр дурлалт бүсгүйгээ хуурч буй үзэгдлээс эхэлнэ. Гэхдээ үүнийг үзэгчид хайрын түүхээр харж, мэдрэх хэрэгтэй. Учир нь амьдралд амьд бүхэнд дурлал учирч, амьдын хорвоо аз жаргалтай болно.Уг дэлхийн сонгодог бүтээлийн агуулга, үзэгчдэд хүргэж буй утга санаа нь өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдөх ч боломжгүй. Хайрын түүх бол  хэвээрээ л үзэгчдэд хүрнэ. Учир нь энэ бол дэлхий нийтийн соёл юм. Хайр хуучин, гэхдээ анхны удаа болж байгаа юм шиг санагддаг. Тэртээ 1841 онд үзэгчдэд хүрч байсан хайрын түүх өнөөдөр үзэгчдэд хүрэхдээ анхны удаа болж байгаа юм шиг мэдрэмжийг өгөх гэж  “Жизел”-ийг шинэчлэн найруулахын тулд  гурван жил бодол сэтгэлээ зориулсан. Өнгөрсөн жилээс дэглэлтүүд нь эхэлчихсэн байсан.

-Шинэчилсэн найруулга бүхий “Жизель”-ийн хөгжмийн хэмнэл, шилжилт хурдтай болсон санагдсан?

-Шинээр найруулж, дэглэлт хийж байхдаа хайрын түүхийг  хүмүүст ойлгомжтой байлгахыг хичээсэн. Ингэхдээ хөдөлгөөн, хөгжмийн хуваарилалт, шилжилт, жүжиглэлтийн хурд шинэ учраас цоо шинэ мэдрэмжийг үзэгчид авсан байх. Жизель балет анх тоглогдоход арай өөр хувцас өмсдөг, тайзан дээрх жүжиглэлтийн хөдөлгөөн, хөгжим бага зэрэг удаан байсан байх. Харин өнөөдөр шинэчлэн найруулснаараа  орчин, өнгө төрх  хийгээд хэмнэл, хөдөлгөөн арай хурдтай болсон болов уу. Шинэ найруулга, тавилт бүхий “Жизель” өнөөгийн нийгэмд амьдран буй хүмүүсийн сэтгэхүйд арай ойр хүрч болох.

-Хайр хэмээх хүний дотоод мэдрэмж  цаг хугацааны турш мөнх юм гэдгийг харуулахыг зорьсон харагдлаа?

-Хэдэн зуун жилийн өмнөх хайр ямар байсан юм бол. Магадгүй  өнөөгийн үеийнхээс илүү гайхалтай байсан болов уу гэж боддог. Гэхдээ өнөөдрөөс хэдэн мянган жилийн дараа ч хайр хэвээрээ л байх. Амьдарч байгаа орчин, өмсөж, эдэлж хэрэглэж байгаа зүйл өөр боллоо ч тэр сэтгэл дотроо мэдрэх мэдрэмж, хайр лав өөрчлөгдөхгүй байх.

-“Жизель” балетыг 43 жилийн дараа Монголын тайзнаа шинэчлэн тавьж байгаа нь дэлхийн театрын хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буйн нэг хэлбэр болов уу?

-Манай театр Монголын сонгодог урлагийн театр гэхээсээ илүү дэлхийн урлагийн эд эсийн нэгэн ширхэг юм. Тэгэхээр  дэлхийн соёлоос хоцрохгүй , хөл нийлүүлэн алхах ёстой. 60 жилийн өмнө гэхэд дэлхийн театруудын өмнө байлаа шүү дээ. Энэ  хугацаанд дэлхий асар хурдтай өөрчлөгдөж  бид хоцорч байна. Тэгэхээр ганцхан урлагаар биш соёл, боловсрол, амьдралын түвшин, нийгмийн харьцаа, ахуйгаараа  хоцрохгүй байх ёстой. Тиймээс  театртаа дэлхийн  сонгодог бүтээлүүдийг шинэчлэн тавьж, сайжруулах зорилготой ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 87 (6819)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 59 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 17 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 29 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин