“Хуульчийн про боно өдөр” ба Үйлдвэрчний эвлэлийн жагсаалаар шинэ сар эхэллээ

2022-05-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Төв талбайд энэ сарын 1-ний өдөр хоёр үйл явдал зэрэг боллоо. Тухайлбал, жил бүрийн тавдугаар сарын 01-нийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарласантай холбоотойгоор хууль, өмгөөллийн үнэ зөвлөгөө өгөх өдөрлөг болсон юм. Харин нөгөө талд нь Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан "Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай жагсаалыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан юм. Энэ хоёр үйл явдлын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

 

Хууль, өмгөөлөл, нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ

 

Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалж,  хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Мөн иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг юм. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2022” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ өдөрлөгийг НЗДТГ Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, Шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ. Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газраас иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авч байсан бол Архивын ерөнхий газраас 1929-1956 оны хүн амын тооллогын лавлагааг үнэ төлбөргүй олгож  байв. Мөн Нийслэлийн хөдөлмөр газраас шинэ ажлын байрны мэдээлэл өгч, ажилд зуучилж, Нотариатчдын танхимаас зарим төрлийн нотариатын үйлчилгээг нийслэл болон 21 аймгийн иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна.

 

Ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийг  шаардав

 

Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр Олон улсын үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөр эрхлэх хүрээнд тулгамдсан асуудлыг Засгийн газар, ажил олгогч нарт хүргэж, эв санааны нэгдлээ илэрхийлдэг. Энэ дагуу Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоод Олон Улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан "Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай жагсаалыг Төв талбайд зохион байгууллаа. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Энэ үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Өнөөдөр бол ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр. Энэ жил Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулж, ажиллах таатай нөхцлийг бий болгох, Монголдоо сайхан ажиллаж амьдаръя гэсэн уриан дор тэмдэглэж байна. Монгол Улсад нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2500 байхад Солонгост 10 дахин их байна. Өдөрт 40-50 мянган залуу гадаад явах хүсэлт өгч байгаа нь ажилчид туйлдсаны илрэл юм. Тиймээс хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулахыг шаардаж байна” гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 87 (6819)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 59 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 17 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 29 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин