Үндсэн хуулийн сэдвээр эрдэмтэн, судлаачид зөвлөлдлөө

2022-04-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

“Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын болон  сонгуулийн тухай  хуулийн харилцаа” сэдэвт  эрдэмтэн, судлаачдын зөвлөгөөн боллоо. Уулзалт зөвлөгөөнийг  МҮАН-аас санаачлан зохион байгуулсан юм. Төрийн эрх мэдлийг харилцан тэнцвэртэй хуваан хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах арга замын тухай хууль зүйн ухааны доктор Л.Мөнхсайхан, Үндсэн хуулийн эдийн засаг ба сонгуулийн тогтолцоо сэдвээр Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл, “Үндсэн хууль дахь улс төрийн намын зохицуулалт” сэдвээр доктор Р.Ууганбаатар нар илтгэл хэлэлцүүллээ. Оролцогчдын байр суурийг хүргэе.

 

Л.Мөнхсайхан: Томилгооны хараат байдал гажуудал үүсгэсэн

/Хууль зүйн ухааны доктор/

-Эрдэмтэн, судлаачдын уулзалтад илтгэл хэлэлцүүлэхдээ ямар санал дэвшүүлэв?

-Үндсэн хуулийн тогтолцоо, Улс төрийн намын тухай хууль,  Сонгуулийн  хуулийн эерэг болон сөрөг үр дүнгийн талаар хуульч, эрдэмтэн, судлаачдын дунд  зохион байгуулж буй хэлэлцүүлэгт оролцож, илтгэл хэлэлцүүллээ. Ямар санаа оноог  дэвшүүлж байгаа вэ гэвэл Үндсэн хууль батлагдаж хэрэгжээд 30 жил явчихаар өнөөдөр улс орноо нэг өнцгөөс харахад хөгжиж, хүмүүсийн амьдрал ахуй сайжраад байгаа мэт боловч төрийн эрх мэдлийн хуваарилалт нь УИХ дээр хэтэрхий төвлөрч гажуудал үүссэн байна. Тиймээс хүмүүс УИХ руу хэтэрхий хошуурах, зүтгэх, төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулах эрх мэдэл үүсээд ирдэг гэдгийг илтгэлдээ дурдлаа.

-Томилгооны хараат байдлаас үүдсэн гажуудал нүүрлэсэн гэж та хэлсэн. Түүнийгээ тодорхой тайлбарлана уу?

-Сонгодог тогтолцоогоор хууль тогтоох, шүүх болон гүйцэтгэх засглал гурав харилцан үл хамааралтай, харилцан тэнцвэртэй, харилцан хяналттай байх ёстой. Гэтэл  өнөөдөр УИХ бүгдийг  томилдог болчихож байгаа нь гажуудал үүсгээд байна. УИХ өнөөдөр шүүгч нарыг томилж байна. Шүүгч нар хараат болчихож байна шүү дээ. Мөн УИХ нь Засгийн газар, сайд нарыг томилдог. Гүйцэтгэх засаглал өөрөө хараат болчихож байна. УИХ нэг гараараа төсвөө баталж, нөгөө гараараа сайдынхаа өрөөнд ороод төсвөө зарцуулж байна, буцаж чуулганы танхимд гүйж орж ирээд өөрийнхөө гүйцэтгэлийг сайн байна, төсөв захиран зарцуулалт амжилттай болсон гээд дүгнэчихэж байгаа. Энэ байдлаас юу үүсч байна гэхээр харилцан хамааралгүй, хараат бус байдал  гэж байхгүй болжээ гэдэг нь харагдаж байна.

-Үүнийг өөрчлөхийн тулд хуулийн ямар шинэчлэл хийх вэ?

-Энэ байдлыг өөрчлөхийн тулд сонгуулийнхаа тогтолцоог өөрчилж зөв болгох хэрэгтэй. УИХ-аас Засгийн газар болон шүүх томилгооны хараат байдгийг болиулах ёстой гэсэн саналыг дэвшүүлж байна.

 

Б.Чилхаажав: Төрийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёстой

/Улсын Бага хурлын гишүүн асан/

-Үндсэн хуулийн эргэн тойронд сүүлийн үед  яригдаж буй шинэчлэлд та ямар санал дэвшүүлэв? 

-Үндсэн хуулиа цогцоор боловсронгуй болгоё, шинэчилье гэсэн намуудын санал, эрдэмтэн, судлаачдын үг, сэналыг нэлээд сонсч байна. Хэлж байгаа шалтгаан, үндэслэлүүдийг сонсоод учир дутагдалтай зүйлүүд байна гэж бодогдож байгаа. Өнөөдөр манай улсад,  төрд байгаа сонгогчдын төлөөлөл цөөн байгаа шалтгааныг зарим хүн УИХ-ын гишүүдийн тоо цөөхөн байгаа тул нэмэгдүүлье гэж яриад байна. Тоондоо биш тогтолцоонд асуудал  байна. Сонгогчдын төлөөлөл төрд бүрэн тусахгүй байна. Энэ юуг хэлж байна гэвэл өнөөдөр нийт сонгогчдын 45 хувийн саналыг авсан МАН олонх болж 100 хувь төр барилаа. Энэ шударга ёсонд нийцэхгүй. Байж боломгүй явдал. Тогтолцоог өөрчлөхгүйгээр гишүүдийн тоог нэмлээ гэхэд  баахан хариуцлагагүй улс л нэмэгдэх байх.

-Тэгвэл өөрчлөх ёстой ямар заалтуудыг онцлох вэ?

-Үндсэн хуулийн гол амин сүнс нь төрийн эрх мэдэл бүх ард түмний гарт байна гэсэн заалт. Мэдээж Үндсэн хуульд олон чухал заалт байгаа, түүний нэлээд чухал нь энэ. Өнөөдөр төрийн эрх ард түмний мэдэлд байна уу, энэ өнцгөөс үзэхэд харин ч улам холдсоор байна. 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр бол холдсон, тиймээс  “Додохын долоо” гэж хэлдэг шүү дээ. Уг нь ард түмэн, төр хоёрын хоорондох  холбоог бэхжүүлэхийн төлөө байх ёстой. Тэгэхээр энэ заалтыг өөрчлөх хуулийн шинэчлэл орох бол миний хувьд дэмжинэ. Сая 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн хувьд  төр, ард түмний холбоог бэхжүүлэх бус сулруулах чиглэлд болсон тул шүүмжлэлтэй ханддаг.

Эх сурвалж: www.polit.mn

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 3 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 3 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 33 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин