Орон нутгийн автобус онхолдож, нэг хүн нас баржээ

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Улаанбаатараас Ховд аймаг руу зорчиж явсан 21 хүнтэй автобус онхолдсон ноцтой осол өнөөдөр /2022.04.27/ гарлаа.

Ослын дуудлага өглөөний 05:00 цагт Баянхонгор аймгийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Тодруулбал, тус аймгийн Бууцагаан сумын Наран багийн Цагаан гол гэх газарт осол болж,  нэг хүн амь насаа алдсан байна. Алба хаагчид талийгаачийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

 Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд зорчиж явсан KLQ6898 загварын автобус замын хажуу руу унасан байжээ.

Энэ талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэлээс тодруулахад “Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 145 километрийн зайд осол гарсан. Улаанбаатар хотоос энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны 12:00 цагт гарч, Ховд аймгийн Хөшөөтийн уурхай луу зорчиж явсан “Мега сервес” ХК-ийн ажилчдын 43 хүний суудалтай  автобус  замын хажуу руу унасан тухай дуудлага  өглөө 05:00 цагт Бууцагаан сумын Онцгой байдлын газарт ирсэн. Энэ дагуу манай аврах ангийн бүрэлдэхүүн газар дээр нь очиход автобус замын хажуу унасан, хүмүүс шоконд орсон байсан. Зарим нь автобуснаасаа гарч чадсан байсан. Ослын улмаас нэг хүн амь насаа алдсаныг эмнэлэг, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бол  12 хүн гэмтсэн. Тэдний тав нь нэн хүнд, долоо нь хүндэвтэр байгаа юм. Аймгийн төвөөс мэргэжлийн эмч нар ирж, автобусанд зорчиж явсан хүмүүсийг Бууцагаан сумын төвд хүргүүлсэн. “Мега сервес” ХК-иас Улаанбаатар хот руу нисэх онгоц захиалсан тул 11:00 цагаас хөөрнө. Одоогоор аймгийн эрүүл мэндийн төвөөс гэмтсэн хүмүүсээ биеийн байдлаар нь ангилж, Улаанбаатар хот руу хүргүүлж эмчилгээ хийлгэхээр ажиллаж байна” гэв.

Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг мэдээлэх боломжгүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Одоогоор цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 3 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 3 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 33 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин