УБЕГ: Т.Ганболдын гомдлын дагуу гэрлэлтийг хүчингүй болгосон

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас (УБЕГ)-аас иргэний баримт бичгийг устгадаг гэх асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах "Нийгмийн сүлжээнд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор мэдээлэл хийе. Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн сангаас мэдээлэл устгах боломжгүй. Тухайн иргэнтэй холбоотой түүх цахим мэдээллийн сан, иргэний бүртгэлийн архивд хадгалагддаг. Тэгэхээр хувийн мэдээлэл улсын бүртгэлийн сангаас устгагдах боломжгүй гэдгийг албан ёсоор хэлье. Улсын бүртгэлийн санд төрийн тусгай байгууллагын хяналтад үйл ажиллагаа явуулдаг.  Жилд 16 мянга орчим гэрлэлт бүртгэгддэг. Харин гэрлэлт дуусгавар болсон бүртгэлд дөрөв орчим мянга бүртгэгдэж байна.

Мэдээллийг нь өөрчилсөн гэх иргэдтэй холбоотой мэдээлэл өгөхөд бага зэрэг төвөгтэй байна. Учир нь эдгээр иргэдийн мэдээлэл хязгаартай бүлэгт хамаарагдаж байгаа. Гэхдээ цахим орчинд Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгасан, ташаа мэдээлэл яваад байгаа учир товч мэдээлэл өгөх нь зүй гэж үзсэн. Тэд 2017 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг юм билээ. Гэвч иргэн Т.Ганболд гэрлэлтээ хууль бус гэх үндэслэлээр манай байгууллагад гомдол гаргасан. Ингэхдээ "Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлт бүртгүүлж байгаагүй" гэж мэдүүлсэн. Энэ гомдлын дагуу Улсын байцаагчийн дүгнэлт гарч, гэрлэлтийг хүчингүй болгосон. Манайх тус гэрлэлтийн хууль бус, хүчин төгөлдөр биш гэж үзсэн" гэв. 

Эх сурвалж: www.polit.mn

Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2 цаг 21 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

2 цаг 21 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

2 цаг 21 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

20 цаг 54 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Уржигдар 14 цаг 17 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Уржигдар 14 цаг 10 мин