А.Ариунзаяа:Цалингийн бодлого нэгдсэн байх ёстой тул шүүгчийн цалинг нэмэх тогтоолыг буцаасан

2022-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэв. Хуралдаанд Засгийн газрын гишүүд болон Хууль зүйн байнгын хорооны чиг үүрэгт хамаарах төрийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “УИХ-аас Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж шүүхийн захиргааны ажилтнууд, шүүгчийн туслахуудын цалин нэмэгдүүлэхээр болж, шаардлагатай хөрөнгийг 2022 оны төсөвт суулгасан. Гэтэл тавдугаар сар хүртэл эдгээр хүмүүсийн цалинг нэмээгүй байна. А.Ариунзаяа сайд нэгдсэн журмаар олгож эхэлнэ гээд хууль хэрэгжүүлэхгүй байна. Ямар үндэслэлээр та хууль хэрэгжүүлэхгүй байна вэ" гэж асуулаа.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Бид Засгийн газарт энэ асуудлыг оруулсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буцаасан. Яагаад буцаасан гэхээр цалин хөлсний бодлого нэгдсэн байх ёстой. Хоёрдугаарт, шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн цалинг хууль гаргаад ТЗ 5 түвшинг хоёр дахин нэмэгдүүлнэ, ТЗ 6 түвшинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг заалтаар нэмсэн. Тэгвэл хууль гаргаад өөртөө цалин нэмэх нь шударга явдал уу.. УИХ, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл хамтарч төрийн албаны ангилал, зэрэглэлийг эргэн харах нь зүйтэй гэдэг байдлаар ажлын хэсэг ажиллаж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 8 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 8 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 25 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 37 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин