Хууль бусаар олборлосон хайрга ашигласан ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ

2022-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хууль бусаар хайрга, дайрга олборлож буй талаар энэ сарын 16-нд иргэн цахим орчинд шүүмжилсэн. Үүний дагуу Экологийн Цагдаагийн Албаны ажлын хэсэг шалгахад, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт Бүрэг толгой гэдэг газарт 55х15 хэмжээтэй гурван хэсэг газрын хөрсийг 0.5 метр гүнтэй хуулж, 60х12 хэмжээтэй хоёр хэсэг газрыг 1.7 метрийн гүнтэй ухаж, нийт таван хэсэг газрыг 4,738.3 куб метр эзлэхүүнтэй ухсан байв.

Иймд ажлын хэсгээс аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг оролцуулан хууль бусаар олборлосон хайрга, дайргыг худалдан авч үйл ажиллагаандаа ашигласан ААН-ийн үйл ажиллагааг зогсоож, зуурмагийн цех, бусад техник хэрэгслийг лацдан битүүмжилжээ.

Тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн олборлолтын улмаас эвдэгдсэн талбайг буруутай этгээдээр зохих журмын дагуу нөхөн сэргээлт хийлгэхээр болсон талаар Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар энэ төрлийн нийт таван гомдол мэдээлэл ирснийг хүлээн авч шалган нэг гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бол нэг гомдолд шалгалтын ажиллагаа явуулахад Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар заалтыг зөрчсөн зөрчлийн шинжтэй байсныг Мэргэжлийн хяналтын газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Харин гурван гомдол мэдээлэлд эрх бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл тогтоогдсон тул АТГ-т шалгуулахаар шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 8 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 8 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 25 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 37 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин