ЭМЯ:Өчигдөр 15, өнөөдөр 50 тохиолдол бүртгэгдлээ

2022-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Улсын хэмжээнд мягмар гарагт коронавируст халдварын 50 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Эдгээр шинэ тохиолдлын 35 нь нийслэлд, 15 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 426 хүн гэрийн хяналтад байгаа бол 209 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал, хөнгөн тав, хүндэвтэр 133, хүнд 51, нэн хүнд 20 хүн байгаа юм. 

Ойрын хугацаанд манай улсад бүртгэгдэх халдварын тоо тогтмол буурч байгаа. Иймд иргэд амны хаалт зүүх нь ч багассан билээ. Гэхдээ одоогоор амны хаалтаа зүүхээ боль гэж зөвлөх боломжгүй бүрдээгүйг мэргэжлийн хүн хэлсэн юм.

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн дэд профессор, доктор С.Чимидцэрэн "Улсын хэмжээнд коронавирусийн тархалт буурсан ч санаа амарч болохгүй. Ялангуяа, эмнэлэг, автобус зэрэг олон нийтийн газарт хувь хүн өөрийгөө хамгаалах нь чухал. Түүнчлэн амны хаалтыг зөв зүүгээгүй тохиолдолд эргээд илүү эрсдэл дагуулна. Жишээлбэл, хэрэглэсэн маскаа удаан хугацааны турш халаасандаа хадгалж, дараа нь дахин зүүх хандлага олон нийтийн дунд ажиглагдаж байна.Удаан хугацаанд хэрэглээд бохирдсон маскаа дахин хэрэглэх нь хамгаалалт бус харин ч илүү сөрөг үр дагаврыг бий болгох юм" гэсэн.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 8 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 8 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 25 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 37 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин