Бээжингийн иргэд хөл хорионоос айж хүнсээ нөөцөлж эхэллээ

2022-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19-ийн тохиолдол дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын нийслэл Бээжин хотноо бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэллээ. Бээжингийн Чаоянь дүүрэгт амралтын өдрүүдээр 26 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн үеийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Тиймээс 3.5 сая хүнтэй тус дүүрэг иргэдээ гурван үе шаттайгаар шинжилгээнд хамруулахаар болжээ. Бүх нийтийг шинжилгээнд хамруулах нь аль бүс нутагт хөл хорио тогтоож, арга хэмжээ авах шаардлагатайг мэдэхэд тусална хэмээн анагаах ухааны шинжээчид үзэж байна.

Халдварын тархалт эрс нэмэгдсэнээс үүдэн иргэд дэлгүүрүүдэд урт дараалал үүсгэж, лангуунуудыг хоосолж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь Шанхай хотын 25 сая иргэн хэдэн долоо хоногийн турш хөл хорионд орсонтой ижил нөхцөлд орох вий гэдгээс Бээжин хотын оршин суугчид эмээж байгаа бололтой. Үүнтэй уялдуулан Бээжингийн томоохон супермаркетууд ажиллах цагаа уртасгаж эхэлжээ. Мөн Хятадын төрийн мэдээллийн “The Global Times” сонинд мэдээлснээр хүнс үйлдвэрлэгч компаниудыг мах, өндөг, хүнсний ногооны нийлүүлтээ нэмэгдүүлэхийг Засгийн газар үүрэг болгожээ.

Шанхай хотын нэг иргэн “Өглөө үүрээр дэлгүүр орно гэж бий хэзээ ч бодож байгаагүй. Гэтэл намайг очтол өндөг, сам хорхой бүгд дуусчихсан, махыг хүмүүс авчихсан байсан. Бид жоохон хүнсний ногоо л худалдан авсан” гэж “Weibo”-д бичжээ. Өөр нэгэн Шанхай хотын иргэн “Бээжинд хүмүүс хүнсний зүйлсээ нөөцөлж байгааг хараад инээд, гуниг хоёр зэрэг төрж байна. Энэ нь өнгөрсөн сарын өөрийн амьдралаа дахин харж буй мэт санагдлаа” гэсэн байна.

Шанхай хотод гуравдугаар сарын сүүлээр анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдгөө 400 гаруй мянган тохиолдол батлагдаж, 138 хүн нас баржээ. Бээжин хотод ч ойрын өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэх төлөвтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Эх сурвалж:BBC

 

 

зочин
Бузар юмаа дандаа өвчин гээл ямар учиртай муу ёрын амьтад вэ түй түй түй
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 8 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 8 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 25 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 37 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин