Ө.Батзул Азийн хошой мөнгөн медальтан боллоо

2022-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2022.04.23/ боллоо.

Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Ө.Батзул мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр шигшээ барилдаанд 2015 оны Азийн аварга, Ираны Мохаммадхоссейн Мохаммадиантай хүч үзэж 0:11-ээр ялагдснаар хоёр дахь удаагаа тивдээ үзүүрлэв. Ө.Батзул гурван жилийн өмнө нь Шианьд болсон Азийн аваргад анх удаа финалдахдаа мөн л Ираны алдарт бөх Реза Язданид ялагдаж байсан юм.

Манай улсын бусад тамирчид:

-Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар хүрэл медалийн төлөө Японы Рикүто Арайд эцсийн мөчид ялагдаж, тавдугаар байр эзлэв.

-65 кг-ын жинд Ц.Цогбадрах хүрэл медалийн төлөө Японы Кайки Ямагүчид 1:8-аар ялагджээ.

-70 кг-ын жинд Э.Тэмүүлэн хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Навеенд цэвэр ялагдсан. Түүний хувьд хагас шигшээ барилдаанд Кыргызстаны Эрназар Ахматалиевтай хийсэн барилдааны үеэр өвдгөндөө бэртэл авсан юм. Энэ нь түүнд нөлөөлсөн аж.

-79 кг-ын жинд Э.Бямбадорж Японы Юдай Такахашид 1:12-оор ялагдав.

Азийн бөхийн холбооноос "Мехико-1968" олимпийн наадмын хүрэл медальт, ардын багш гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, "Мехико-1968" олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ардын багш Д.Сэрээтэр, "Монреаль-1976" олимпийн мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт А.Энхээ, ДБНХ-ны хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн нарт хүндэтгэл үзүүлсэн. Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгч Кеннет Ли, ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нар байлцав.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин