Гүржүүдийн амьдралыг тусгасан “Далд шидэт реализм”

2022-04-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Өвдгөө бага зэрэг нугалж, гартаа хийл хөгжим барьсан эрэгтэй, хөгжмийн хэмнэлд автаж амар амгалан харагдана. Түүний мөрөн дээр суусан шувуу хүртэл  хийлийн тансаг аялгууг мэдрэх шиг. Энэ бол ОХУ-ын алдарт зураач Зураб Церетелигийн “Хөгжим миний амьдрал” зургийн дүрслэл. Зураач Зураб Церетелиги “Далд шидэт реализм” график зургийн үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейд дэлгэсэн байна. Түүний сонирхолтой ертөнцөд түр саатлаа.

 

Монументал баримал, зураасан зургийн мастер

Зураб  Церетелиги 1997 оноос өнөөг хүртэл ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Зураач XX зууны дүрслэх урлагийн сор болсон П.Пикассо, С.Дали, М.Шагал нартай хамт ажиллаж байсан уран бүтээлч юм. Мөн Зураб  Церетелиги нь гүрж гаралтай бөгөөд шилдэг 5000 гаруй уран бүтээлээрээ дэлхийд танигдсан нэгэн. Зураачийн үзэсгэлэнг тольдоход өвөрмөц содон хэв маяг, дүрслэл илэрхийлэмжтэй зургууд угтлаа. “Бүсгүй хүний нүд гэгч цонхоор нь сэтгэл юуг нь тольдъё гэтэл түлхүүр нь эс олдмой”, “Давчуу гудам”, “Уйтгартай загасчин”, “Хөзөрчид”, “Гудмаар зөрөгсөд” зэрэг зургийн өгүүлэмж дүрслэл нь амьд мэдрэмжийг өгч байлаа. Түүний уран бүтээлүүд хүний амьдралын энгийн ахуйгаас, сэтгэлийн чанад дахь нарийн нуугдмал шинж чанарыг тусгах аж. Мөн тэрбээр зураасан зургуудаа гүржийн ард түмний угсаатны зүйн нарийн судалгаа, шинжилгээ ажиглалтад үндэслэн туурвижээ. Зураач Зураб  Церетелигийн уран бүтээлийн цар хүрээ том хэмжээний монументал баримал, уран зураг зэрэг олон төрлийг хамарсан байдаг. Тиймээс түүний сэтгэлгээний өвөрмөц толь болсон зургийн үзэсгэлэнг сонирхоорой.

 

Олон улсын эрдэм шинжилгээний хуралтай үзэсгэлэн

 

Үзэсгэлэнгийн үеэр “Илья репиний нэрэмжит дүрслэх урлагийн акедемийн дэг сургууль Монголын дүрслэх урлагт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Эрдэм шинжилгээний хуралд олон илтгэгч оролцож, уран зургийн салбарын олон асуудлыг хэлэлцсэн юм. Дүрслэх урлагийн акедемийн захирал  Д.Уранчимэг “Монголын дүрслэх урлагийн акедеми дахь А.Ф.Пахомовын  зураасан зургийн дэг сургалт” сэдвээр илтгэл тавьсан бол. Тус акедемийн дээд сургууль, урлаг судлалын шинжлэх ухааны доктор С.Бадрал “И.Е.Репиний академийг  төгссөн Монгол барималчдын бүтээлч нөлөөлөл”, урлаг судлаач О.Сосор "Зураач-Багш С.Элбэгдорж" сэдвүүдээр илтгэл тавилаа. Зураб Церетелигийн энэхүү үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 80 (6812)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин