Ч.Энхтайван: Улстөржсөн, зохион байгуулалттай гүтгэлэгтээ миний нэрийг ашиглаж байна, шүүхэд хандана

2022-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Дорноговь аймгийн Мандах суманд уул уурхайн лиценз бүхий "Түмэн айл инвест" компани болон нутгийн иргэдийн хооронд зөрчил үүсээд хэд хонож байна. Уг асуудалд нэр бүхий улстөрчид, зарим компанийн удирдлагууд хамааралтай гэх мэдээллийг зарим сайт, сэтгүүлч цахим сүлжээгээр тарааж буй аж. Үүнд нэр дурдагдаж буй хүмүүсийн нэг нь "Цагаан шонхор холдинг" ХХК-ийн захирал Ч.Энхтайван юм. Түүнээс энэ талаар тодруулахад "...Би Дорноговь аймагт болж байгаа явдлыг огт мэдэхгүй. "Түмэн айл инвест" гэдэг компанитай ямар ч хамааралгүй. Энэ бол улстөржсөн, зохион байгуулалттай гүтгэлэг гэдэг нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд хувийн ашиг сонирхлын үүднээс нэр бүхий улстөрчид рүү дайрч байх шиг байгаа юм. Түүндээ миний нэрийг ашиглаж байна. Тиймээс шүүхэд хандаж байгаа" гэсэн юм.

Мөн энэ асуудлаар "Цагаан шонхор холдинг" ХХК-иас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "...Дорноговь аймгийн Мандах сумын нутгийн хэсэг иргэд нэгэн компанитай газрын талаар гаргасан маргааны талаар “Түмэн айл инвест” нь “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван гэх энэ эрхмийнх юм байна" гэсэн зураг бүхий худал гүтгэлгийн мэдээг сүүлийн өдрүүдэд сошиал орчинд хэн нэгэн этгээд зориуд тараах боллоо. Манай Холдинг болон Ерөнхийлөгч нь “Түмэн айл инвест” гэх компанийг огт мэдэхгүй, ямар ч хамааралгүй худал мэдээлэл болохыг залруулж байна.

Иймд "хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол..." гэсэн хуулийн заалтын дагуу гэм буруутай этгээдийг олж хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад хандах болсноо мэдэгдье" гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 80 (6812)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин