Оргил ачааллын үед хувийн унаагаар зорчиход зохицуулалт хийх санал гаргажээ

2022-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-ийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт замын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай зөвлөх инженерүүд, судлаач эрдэмтэд, холбогдох албаны төлөөлөл  оролцов.  Хэлэлцүүлэг нийслэлийн 204 хороонд нэгэн зэрэг өрнөж байгаа бөгөөд иргэд санал өгөх боломжтой юм.

Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн Улаанбаатар хотын түгжрэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарц гаргалгааны талаар мэдээлэл өгсөн юм. Нийслэлд замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 17 төрлийн суурь судалгааг хийгээд байгааг тэрбээр онцлов.

 “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг” буюу дунд хугацааны хөтөлбөр нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Дунд хугацааны хөтөлбөр нь түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх Хот байгуулалтын талаарх бодлого,  Авто замын талаарх бодлого, Зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалт, хууль дүрмийг мөрдүүлэхтэй холбоотой бодлого гэсэн гурван үндсэн зорилгыг агуулсан байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс нийслэлийн төвлөрлийг сааруулж, хаяа дагуул хотуудыг яаравчлан байгуулж, хөгжүүлэх, оргил ачааллын үед хувийн унаагаар зорчиход зохицуулалт хийх, автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах, тусгай замын автобус зорчуулдаг болгох, дунд хугацааны хөтөлбөрийг хууль, тогтоомж, бусад төсөл хөтөлбөртэй уялдуулах, түгжрэл бууруулах ажилд хувийн хэвшлийн хүч, хөрөнгийг татах зэрэг саналыг хэлж байлаа.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин