М.Баяраа: БНХАУ-тай барааны төлбөр тооцоо, татварыг валютаар хийж байна

2022-04-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Эрх шилжүүлсэн болон захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай байгаа бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагуудаас авч, тэдгээрийг нэгтгэн танилцуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон. Тус ажлын явц болоод үүсээд буй нөхцөл байдлын талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраа “Хотын дарга дөрөвдүгээр сарын 4-ний Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр нийслэлд хийж буй хөрөнгө оруулалтын ажилтай холбоотойгоор БНХАУ-ын хил дээр гацсан ачаа барааг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгосон.  Одоогийн байдлаар 10 аж ахуйн нэгжээс 60 гаруй барааны захиалгыг илгээсэн байна.

Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэгчээр оролцож буй аж ахуй нэгжүүдээс хүсэлт хүлээн авч байгаа. Эдгээр байгууллагын бараа, материал, тоног төхөөрөмж нь БНХАУ-ын хил дээр 2-3 сарын турш гацсан байдалтай байна.  Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамаар дамжуулан холбогдож байгаа. Мөн бараа, материалын төлбөр тооцоо, татварыг гадаад валютаар хийдэг. Үүнээс үүдэн валюттай холбоотой асуудлууд үүсэж байна.Барилгын материал болоод тоног, төхөөрөмж, халтиргаа, гулгаа, үер усны аюулт үзэгдлийн үед ашиглах ус соруулах машин, цас цэвэрлэх машин зэрэг тоног төхөөрөмжүүд байгаа. Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх зорилгоор захиалсан автобуснууд хил дээр гацаад байна.Одоогийн байдлаар өдөрт 50-60 чингэлэг ачаа Эрээний боомтоор орж ирж байгаа. Задгай ачааг одоогоор оруулахгүй байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногоос том хэмжээний суурь машин, тоног төхөөрөмжийг  задгайгаар тээвэрлэн авч эхэлсэн.

Нийслэлд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь, хурдан хийж гүйцэтгэхийн тулд НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс болоод бусад холбогдох агентлаг, нэгжүүдээс зохих хүсэлтүүдийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болоод бусад харьяа байгууллага руу илгээж байна. Мөн Гадаад харилцааны яам,   Шадар сайдын Ажлын алба, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамтай нягт уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгаа.Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад оролцож буй аж ахуй нэгжүүд захиалагчийн хяналт тавьж буй байгууллагадаа хандан шаардлагатай бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтаа гаргаж өгөх хэрэгтэй. Ингэснээр бид тухайн эрх шилжсэн байгууллагуудаас бараа татан авах тухай хүсэлтийг нэгдсэн байдлаар хүлээж авна” гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 38 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин