Н.Хөхөө: Гудамжинд орхисон дөрвөн настай хүүхдийг хамгаалалтад авсан

2022-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нярай хүүхдийг гудамжинд орхисон зураг мэдээллийг нэгэн иргэн цахимд тавьсан байв.  Үүнтэй холбоотойгоор ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө “Нярай хүүхэд орхисон асуудлыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Дөрвөн сартай хүүхдийг авч, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, түр хамгаалах байранд аваачиж хамгаалалтад авсан. Харин хүүхдийн эцэг, эхийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлсэн. Өнөөдөр саатуулах байрнаас гаргаж зөрчил шалган шийтгэх ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн.

Тухайн газар дээр очиход хүүхдийг аваад явсан байсан. Тиймээс гэрийн хаягийг тогтоож, очиж уулзаж, хүүхдийг хамгаалах байранд хүлээлгэж өгсөн. Хүүхэд хөхүүл байсан учраас Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн хүүхдийн асран хамгаалагчид хүүхдээ авч явах чадамжгүй байсан. Тиймээс эсрдэлийн үнэлгээ, хүүхдийн хүчирхийллийн үнэлгээг газар дээр нь хийсэн байгаа. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, мэдүүлэг авах процесс  явж байна. Эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан учраас хүүхдийг түр хамгаалах байранд байлгаж байгаа. Эцэг, эхээс нь байцаалт авсаны дараа шийдвэрийг гаргана.

Хүүхэд хамгааллын журмаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг хорооны хамтарсан баг үнэлгээ хийж, одоо хуралдаж байна. Хорооны хамтарсан баг шийдвэр гаргаж, холбогдох үйлчилгээг үзүүлнэ. Мөн эцэг эхэд хуулийн дагуу хариуцлага тооцож, 300 нэгжээр торгох заалттай. Хөхүүл хүүхэд учраас ээжээс нь аль болох салгахгүй байх бодлого барина. Эрсдэл өндөр гэж үзвэл хүүхдийг эцэг, эхэд нь өгөхгүй байх зохицуулалт хийнэ. Хэрэв эцэг, эх байх эрхээс түдгэлзүүлэх тохиолдолд цагдаагийн байгууллагаас шүүхэд хүсэлт өгнө” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 38 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин