У.Тунгалаг:Нохой сургагч нар нялх хүүхэдтэй хүн шиг л ажилладаг

2022-04-12
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Б.ОД

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж буй “Экологийн цагдаагийн алба дэлхийн жишгээр ажиллаж нутгийн иргэдтэй түншлэх нь” төслийн хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд нохойг ашиглах ажлын эхлэлийг тавиад байна.

Энэ хүрээнд ЦЕГ-ын нохой сургалтын албыг чадавхжуулж, шаардлагатай машин, тоног төхөөрөмжөөр хангаснаас гадна, ИБУИНХУ-аас мэргэжлийн  нохой сургагч нарыг Монголд урьж, сургалт хийхээр болсон юм. Энэ ажлын хүрээнд саяхан БОАЖЯ-тай хамтран Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын газрын захиргаа, Горхи, тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нутагт нохойтой эргүүл ажиллуулжээ.

Эргүүл хийх явцад ЦЕГ-ын нохой сургалтын албаны гурван албан хаагч, хоёр эрэлч нохой, Экологийн  цагдаагийн хоёр алба хаагч, хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагч нар ил асаж байсан гал унтраах, модны хулгай илрүүлэх, зөвшөөрөлгүй агнасан нохой зээхийн арьс, бичиг баримтгүй галт зэвсэг зэргийг илрүүлж, улсын байцаагч нарт хүлээлгэж өгсөн байна.

Төслийг хэрэгжүүлж буй Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал У.Тунгалагаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хот орчмын улсын тусгай хамгаалалттай газарт нохойтой эргүүл ажиллуулсан байна. Гол зорилго юу вэ, ямар үр дүн хүлээж байна вэ?

-Манайд эрэлч, үнэрч нохойг гаалийн шалган, мөрдөн байцаах алба, хилийн цэрэг гэх мэт хууль сахиулах байгууллагад л зүтгүүлж байхад дэлхий нийтэд байгаль хамгаалах салбарт ашиглаж, технологийн дэвшлээр илрүүлж чадахгүй гэмт хэргүүдтэй тэмцэж эхэлсэн. Тиймээс манай байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгаль хамгаалах салбарт нохойг ашиглах нь ямар үр дүнтэй вэ гэдгийг мэдэх үүднээс олон янзын туршилт хийж байна.

Тухайлбал, өнгөрсөн жилийн өвөл ангийн улирлын үеэр Улаанбаатар хот руу орж, гарах пост болон хулгайн замуудад ЦЕГ-ын нохой сургалтын албаныхантай хамтран нохойтой эргүүл гаргаж, чамлахааргүй амжилттай ажилласан. Хаврын улиралд тусгай хамгаалалттай газруудаар байгаль орчны гэмт хэрэг гарах эрсдэл өндөр байдаг учир БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Экологийн цагдаагийн алба, ЦЕГ-ын нохой сургалтын албаныхантай хамтарч хот орчмын тусгай хамгаалалттай газар болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Горхи, тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нутаг дэвсгэрт нохойтой эргүүл ажиллууллаа.

Бидний зүгээс тус газруудаар нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийх санал гаргасан ч байгаль хамгаалагчид сэжигтэй гэж үзсэн газруудад үзлэг хийлгэх санал тавьсны үндсэн дээр багагүй газраар шалгалт хийсэн. Нохойтой эргүүлийн гол зорилго нь мэдээж үнэрч нохойн тусламжтайгаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх юм. Мөн Экологийн цагдаагийн алба, ЦЕГ-ын нохой сургалтын алба, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааны хамтын уялдаа холбоог нэмэгдүүлэх байсан. Ийм туршилт хийхэд хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатайг тооцоолох нь бидний зорилгын нэг хэсэг юм. Учир нь намар манай байгууллага Архангай аймгийн Хойд Могойн гол-Тээлийн Орон нутгийн тусгай хамгаалалттай газар болон нийслэл хотын задгай захуудаар нохойтой эргүүл ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Учир нь энэ үед захуудаар ховор амьтны гаралтай эд, эрхтэн наймаалцах нууц үйл явц идэвхждэг. Үүнийг нохой л илрүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

-Манай улсын хувьд нохой сургалтын албаны чадавх нь хэр байдаг юм бэ. Танай байгууллага нохой сургалтын албыг чадавхжуулах багагүй ажил хийсэн юм билээ?

-Нохойн алба нь манайд албан бус маягтайгаар өдийг хүрсэн. “Нохой сургагч гэж хэн бэ, ямар ур чадвар эзэмшсэн, ямар сургууль төгссөн байх ёстой вэ” гэх мэт наад захын стандарт байхгүй. Үнэрч, эрэлч нохой ямар чадвартай байх вэ, түүний амьдрах, сургалтын орчин ямар байх юм. Ямар хоолоор тэжээх юм зэрэг нь тодорхойгүй. Нохой сургагч, хөтлөгч нар хөдөлмөрийн харилцаанд ороход жирийн цагдаа, гаалийн ажилтантай адилхан байр суурьтай байх жишээний.

Гэтэл хөдөлмөрийн нөхцөл нь харьцуулшгүй өөр. Нохой хөтлөгч нь нялх хүүхэдтэй хүн шиг л ажилладаг юм билээ. Нохойгоо өвдөхөөс эхлээд бүх асуудлыг хариуцаж, илүү ачаалалтай ажилладаг. Тиймээс манай байгууллагын зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаар нохой сургагч, хөтлөгчийн ажлын байрны болон дээр дурдсан стандартуудыг дэлхий нийтийн жишгийн дагуу батлуулахаар ажиллаж байна. Энэ ондоо стандартыг нь баталчих байх. Албаны нохойны салбарынхан “Албаны нохойны холбоо” ТББ байгуулсан байна билээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг чадавхжуулах ажлыг  хийж эхэлсэн. Үйл ажиллагааг нь бэхжүүлэх ажлыг хийхээс гадна техникийн хүчин чадлыг нь сайжруулах, нохойн үүр, тоглоом, сургалтын бүтээгдэхүүнүүд, үнэрийн лаборатори, сургагчийн хувцас, тоног хэрэглэлээр хангаад байна.

-Байгаль хамгааллын салбарт нохойг хэрхэн ашиглах боломжтой вэ. Нохойн оролцоотойгоор илрүүлсэн томоохон хэргүүдээс жишээ дурдвал?

-Эхний ээлжид улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаад үнэрч нохойтой болбол сайн. Тиймээс байгаль хамгаалагчдаа нохойн хөтчийн сургалтад суулгаж, тэтгэвэрт гарсан ч чадвартай нохойнуудыг байгаль хамгааллын салбарт ашиглах бүрэн боломжтой. Эдгээр нохой хулгайн анчдын  энд тэнд нуугаад явсан анг олохоос эхлээд маш олон гэмт хэргийг илрүүлэх бүрэн чадвартай байдаг нь тогтоогдсон.

Тухайлбал, их хэмжээний тарвагыг хотод оруулах гэж байсан этгээдүүдийг тэтгэвэртээ гарсан боловч нийслэлийн байгаль орчны газарт ашиглаж байсан нохой илрүүлсэн байдаг.

Манай байгууллагаас Гаалийн ерөнхий газрын нохойн албыг чадавхжуулах ажлын хүрээнд ИБУИНХУ-ын гаалийн албаны нохой сургагчийг урьж сургалт хийх үед нохойд сумны үнэр таниулсан  байсан юм. Тэр сургалтын дараа Буянт-Ухаагийн гаалийн нохой АНУ-аас ирсэн чингэлгээс ангийн бууны 96 мянган ширхэг сумыг илрүүлж байсан. Нохойн албаныхан ямар хүнд хүчир ажилтайг мэддэг учир манайхаас 2019 оноос эрэлч нохойтой ажилладаг гаалийн улсын байцаагч нарын зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэхэд оруулж буй хувь нэмрийг урамшуулах зорилгоор “Зэрлэг амьтан ургамлын шилдэг хамгаалагч”-ыг шалгаруулж эхэлсэн. Энэ шагналыг 2000 фунт стерлингтэй тэнцэх мөнгөн шагнал дагалддаг нь нохойн албанынханд багагүй урам болсон болов уу. Тус шагналыг дээрх сумыг илрүүлсэн Буянт-Ухаа дахь гаалийн нохойтой байцаагч Ууганбаяр, Замын-Үүдийн гаалийн нохойтой байцаагч Мөнхнасан нар хүртсэн. Тиймээс байгаль хамгааллын салбарт нохойг ашиглаж, үүнээс илүү гэмт хэргүүдийг илрүүлэх бүрэн боломжтой юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 38 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин