Ц.Магалжавыг 98 хувийн саналаар улираан сонгов

2022-04-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Монголын үндэсний бөхийн холбооны /МҮБХ/ IX Их Эе хурал дөрөвдүгээр сарын есний өдөр болов. Их Эе хуралд МҮБХ-ны дүрмийн дагуу 256 төлөөлөгч оролцох оролцохоос 218 төлөөлөгч буюу 85.1 хувийн ирцтэй хуралдлаа.

Их эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Тэргүүн, Тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонгосон байна. Төлөөлөгчдөөс улсын заан Ц.Магалжав, улсы начин Б.Одхүү нарыг МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшүүлснээс улсын начин Б.Одхүү нэрээ татаж, санал хураалтад оролцсон 134 төлөөлөгчийн 132 буюу 98.5 хувийн саналаар Ц.Магалжавыг улираан сонголоо.

Мөн МҮБХ дүрэмдээ өөрчлөлт оруулан, Цэцдийн зөвлөлөө татан буулгаж, Бөхийн барилдааны зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг шинээр байгуулж, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгов.

Бөхийн барилдааны зөвлөл нь 25 гишүүнтэй байх ба гишүүдийг Их Эеийн хурлын төлөөлөгчдөөс сонгоно. Хурлын редакцын комисст хандан бөхийн дасгалжуулагчид, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдээс Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн байгааг хуралдуулан олонхийн санал авсан 25 гишүүн орж ажиллана. Тус зөвлөлийг МҮБХ-ны Бөхийн асуудал хариуцсан Дэд Тэргүүн даргалж дүрмийг баталж мөрдүүлж ажиллана.

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр батлав. Тус зөвлөлийн зургаан гишүүн олон нийтийн төлөөллөөс, гурван  гишүүн бөхийн төлөөллөөс орж бүрдүүлэх бөгөөд МҮБХ-ны Тэргүүн даргалан, шийдвэрийг гаргаж мөрдүүлэн ажиллана.

Харин хяналтын зөвлөлийн даргаар Бизкон Аудит ХХК-ийн захирал, бөхийн зүтгэлтэн Лэгшидийн Отгонбаяр сонгогдож, гишүүдээр улсын начин Р.Цоггэрэл, Х.Түвшинсанаа, аймгийн арслан Б.Баттөр, аймгийн заан Л.Нанзадсүрэн нар ажиллахаар болжээ.

Олонхын санал авсан дараах төлөөллүүд МҮБХ-ны Тэргүүлэгч болов.

  • Архангай: Улсын харцага Г.Батбаяр
  • Баян-Өлгий: Аймгийн арслан Х.Асен
  • Баянхонгор: Улсын харцага Д.Батболд
  • Булган: Улсын заан Д.Баасандорж
  • Говь-Алтай: Улсын заан Б.Соронзонболд
  • Дорноговь: Улсын начин А.Хатансайхан
  • Дорнод: Улсын начин Д.Цогзолдорж
  • Дундговь: Улсын начин А.Алтанхуяг
  • Завхан: Улсын гарди М.Баяржавхлан
  • Өвөрхангай: Аймгийн арслан Ц.Жамсран
  • Өмнөговь: Улсын начин Б.Сумьяа
  • Сүхбаатар: Улсын начин Бо.Батжаргал
  • Сэлэнгэ: Аймгийн начин: О.Болд-Эрдэнэ
  • Төв: Улсын харцага Л.Бадарч
  • Увс: Улсын гарди Б.Гантогтох
  • Ховд: Улсын заан Ц.Мягмарсүрэн
  • Хөвсгөл: Улсын начин А.Давааням
  • Хэнтий: Улсын начин Б.Одхүү
  • Багануур: ҮБХ тэргүүн Ж.Мөнгөнбаяр
  • Налайх: Аймгийн начин З.Төртогтох
  • Жаяг дэг: Улсын ахлах тайлбарлагч С.Гантөр

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 43 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 55 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин