Хөшигийн хөндийн чөлөөт бүс бие даасан хууль, шүүхтэй байх ёстой гэв

2022-04-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөлт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн өгсөн мэдээллээр Чөлөөт бүс тусгай эрхзүйн зохицуулалттай явах ёстой. Өмнөх чөлөөт бүсүү дээр 20 жилийн хугацаанд удирдлагууд нь долоон удаа өөрчлөгдсөн. Үүнийгээ дагаад нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, чиг үүрэг нь тодорхойгүй явж ирсэн. Мөн дэд бүтцийг бүрэн шийдээгүй. Эдийн засгийн хүндрэлээс болоод улсын төсвийн хөрөнгө оруулалт нь тасалдсанаас төлөвлөлт хөрөнгө оруулалтын сонирхлыг урьдчилж судлаагүй. Таамгаар төлөвлөлтөө хийж, тогтвортой бодлого явуулж чадаагүй. Тиймээс өмнөх алдаагаа Хөшигийн хөндийн чөлөөт бүс дээр давтахгүй. Шинэ түвшинд хийх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ.  Энэ үеэр олон улсын чөлөөт бүс байгуулбал тусдаа эрхзүйн орчин, хууль шүүхтэй байх ёстой гэсэн бол казино байгуулах асуудлыг ч гишүүд хөндөж байв. Эдийн засгийн чөлөөт бүстэй холбоотойгоор гишүүд болон Ажлын хэсгийнхний байр суурийг тоймлоё.

 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Чөлөөт бүс байгуулах газар хүмүүсийн эзэмшилд очсон гэх сурагтай. Мэдээлэлд ойрхон байсан хүмүүс тэнд газар авсан байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь газруудыг төрд худалдаж авах талаар ярьж байсан Хүмүүс газраа төрд шахах гээд байна уу даа гэж хардаж байна. Чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажил тун хангалтгүй байна.

 

-Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:

-Хууль, эрхзүйн орчныг өөрчлөх зайлшгүй шааардлагатай. Үүн дээр цаг алдахгүй шуурхай ажиллаж эхэлнэ. Хилийн боомт, чөлөөт бүсийн асуудлыг цогцоор нь харах ёстой. Өмнөх алдаанаас харахад ч тэр боомтуудаа байгуулахдаа  хамгийн эхэнд хүмүүст  газар олгосон. 500 га газарт нэг компанид 100 га талбай олгосон байх жишээний. Тиймээс чөлөөт бүсүүд дээр байгаа газар олголтыг зогсоосон.

 

-Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол:

-Олон улсын чөлөөт бүсүүд хэрэглэдэг татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай хуулийн зохицуулалтууд Монголын хуульд бүрэн хэмжээнд суусан. Жишээлбэл, дэд бүтцийн салбарт 500 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, чөлөөт бүсэд үйлдвэр байгуулахад 300 мянган төгрөг өгсөн бол хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний татвар ногдох орлогыг чөлөөлнө гэж заасан. Татварт экспорт, импорт, НӨАТ,ажлын байрны төлбөр, газрын болон үл хөдлөх хөрөнгийн албан татвар, ААН-ийн орлогын албан татварууд хамаарна. Тиймээс үүнийг илүү боловсронгуй болгож олон улсын статустай чөлөөт бүс байгуулна гэж үзвэл бие даасан хууль эрхзүйн орчинтой, бие даасан шүүхтэй байх хуулийг оруулж ирэх ёстой.Үүн дээр судалгааны ажил хийж байна. Тусгай хэрэгцээнд 1000 га газар дээр үйл ажиллагаа явуулахаар газрын кадастрыг тогтоож өнөөдөр өргөн барихаар оруулж ирсэн.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Хоёр хөрш хаалттай үед ирээдүйд юу болохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд газар нутаг, дэд бүтэцээс хамааралгүйгээр шилэн кабелаар ам.доллар олдог салбар бол технологийн салбар. Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах гэж байгаа бол технологийн компаниудыг түлхүү оруулах хэрэгтэй. Үүний тулд татварын орчин хэрэгтэй. Түүнийгээ хэзээ ярих вэ.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Чөлөөт бүс байгуулах амаргүй ажил. Өмнө нь “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүс байгуулчихаад түүнээсээ сургамж аваагүй л явна. Өмнөх хоёр чөлөөт бүс яагаад өнөөдрийг хүртэл ажиллахгүй байна вэ гэхээр улс дотор улс байгуулах цаад санааг нь ойлгож хүлээж авч чадахгүйтэй холбоотой.. Тогтоолоо баталчихаад дараа нь хуулиа оруулж ирэх юм байна. Уг нь Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах тогтоолтой хамт хуулиа оруулж ирмээр байна. Санхүүгийн том төв байгуулах талаар мөрөөдөж болно. Гэхдээ 30 жил хөөцөлдөөд банкуудын лоббиг давж чадаагүй учраас Монголд өнөөдөр нэг ч гадаадын банк байхгүй. Тиймж  байж олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулах талаар ярих нь хоорондоо авцалдахгүй байна. Ядаж эхлээд гадны банктай болмоор байна.

Чөлөөт бүсийн ач холбогдол өөр хаана ч байхгүй давуу талыг олгох зорилготой. Жишээлбэл, Хятадын далайн эрэг дээрх олон чөлөөт бүсийг байгуулахдаа хямдхан ажиллах хүчнээр татсан. Зарим газар нь Дубай шиг өөрсдөө асар их нефть буюу мөнгөн дээр сууж байгаа учраас тэр мөнгийг менежмент хийх багийг бүрдүүлж байна. Казино байгуулах  их ярвигтай. Монгол шиг жижиг улс дээрээс нь Орос, Хятадын дунд байдаг хоёр хөршийн аль аль нь мөнгө угаах тал дээр хяналтаа гүйцэд тавьж чаддаггүй. Ийм тохиолдолд Монголд казино оруулж ирээд мөнгө угаагаад  дэлхийн санхүүгийн системээс таслагдах вий.

 

Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол:

-Эдийн засгийн чөлөөт бүс дээр судалгааны ажлыг маш сайн хийж байна. Дэлхийн 150 оронд 5400 гаруй чөлөөт бүсийн 83 нь 2000 оноос хойш нисэх буудлыг түшиглэн байгуулсан байдаг. Хөшигийн хөндий жилд 2.5 сая хүн тээвэрлэх боломжтой. Угтах үйлчилгээг нь хамт тооцоход жилдээ 7.5 сая хүнд үйлчилнэ. Цаашдаа аялал жуучлалын салбарыг эдийн засгийн бүс дээр хөгжүүлэх нь өндөр ашигтай. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд жуулчдын тоог 1-2 саяд хүргэвэл ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 7-10 хувьд хүрнэ. Эдийн засгийн чөлөөт бүс дээр аялал жуулчлал, түүнийг дагасан дагалдах үйлчилгээ, мэдээлэл технологийн төв байгуулна. Олон улсын санхүүгийн үйлчилгээг бий болгосноор гадаад хөрөнгө оруулалтыг татах боломжтой.

Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг эцэслэн баталлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 71 (6803)

 

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2026-02-06
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

2026-02-06
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

2026-02-06
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

2026-02-06
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

2026-02-06
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

2026-02-06
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

2026-02-06
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

2026-02-05
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

2026-02-05
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

2026-02-05