Систем нэгдэхгүй болд шударга ёс бүрдэхгүй

2026-04-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол төрийн оршин тогтохуйн үндэс болсон чухал салбар. Энэ салбарыг цогцоор нь харж, хууль хэрэгждэг, хууль ард иргэдээ хамгаалдаг, хууль хэрэгжүүлэгчээ ч хамгаалдаг, хүний эрхийг дээдэлсэн, шударга, ил тод нээлттэй тогтолцоотой байх учиртайг” онцоллоо.

Тэрээр харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагуудад дараах чиглэлээр үүрэг өглөө.

📍Цагдаагийн байгууллагад: Хар тамхи, мансууруулах бодисын хэрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийлүүлэлтийн сүлжээг илрүүлэх, таслан зогсоох, устгал хийх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Мөн сошиал орчин, аппликейшн, хэвлэл мэдээллийн сувгуудад хяналт тавьж, залуусыг хамгаалах арга хэмжээ авахыг чиглэл болголоо. Цагдаагийн алба хаагчид хар тамхитай холбоотой гэх хардлагыг ил тод шалгаж, буруутай бол хариуцлага тооцох, буруугүй бол нэр хүндийг хамгаалах хэрэгтэйг онцоллоо.

📍Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад: Ачаалал хэт төвлөрсөнөөс үйлчилгээ удааширч, иргэд бухимдаж байгааг шийдвэрлэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээний бүх төвд алба хаагч ажиллуулах, мэдээллийг өргөн түгээх үүрэг өгсөн. Мөн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх нэгжүүдийг 9 дүүрэгт хуваарилан байршуулах, хүний нөөц, төсвийг шийдэхийг чиглэл болгосон. Иргэдийн өргөдөл, гомдол болон төлбөртэй холбоотой мэдээллийг ил тод болгох, хорих ангиудад хүний эрхийн зөрчил, дарамт шахалт гаргахгүй байхыг онцгой анхааруулсан.

📍Хил хамгаалах байгууллагад: Боомтын хяналтыг чангатгах, зорчигч тээврийн шалгалтыг сайжруулах, хилийн заставуудад гарч болзошгүй сахилгын зөрчил, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүрэг өгсөн. Алслагдсан анги нэгжүүдэд дотоод хяналт, камерын хяналтыг сайжруулж, бэлгийн болон бусад төрлийн хүчирхийллээс сэргийлэхийг чиглэл болголоо. Мөн цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

📍Дотоодын цэрэгт: Дүрмийн бус харилцааг таслан зогсоох, алба хаагчдын орчин нөхцөлийг сайжруулах, зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байхыг онцолсон. Мөн гомдол, хүсэлт гаргах нээлттэй, нууцлалтай тогтолцоог бүрдүүлж, дарамт шахалтгүй орчин бий болгохыг чиглэл болгов.

Түүнчлэн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан салбарын бүх байгууллагад сахилга хариуцлага, ил тод байдал, хүний эрхийг эрхэмлэсэн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, дотоод хяналтыг чангатгах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин