Э.Шинэцэцэг: “Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын орчин 30 гаруй хувиар сайжирсан

2026-04-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.БАЯР 

Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэрэгжилтийг дэмжих хүрээнд ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Олон улсын “Эко-сургууль/цэцэрлэг” хөтөлбөрийн Үндэсний 10 дахь удаагийн чуулган  өнөөдөр  /2026.04.16/ Улаанбаатар хотод эхэллээ. Чуулганд “Эко-сургууль/цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан боловсролын байгууллагуудын удирдлага, багш, ажилтан, сурагчид болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, орон нутгийн боловсролын байгууллагуудын төлөөлөл бүхий 200 гаруй оролцогч оролцож байна. Энэ үеэр Олон улсын чуулганы ач холбогдлын талаар “Байгаль орчин мэдээлэл сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэгээс зарим зүйлийг тодруулж ярилцав.

-Тус хөтөлбөрийн ач холбогдлын талаар торуулна уу?

-Олон улсын эко сургууль, цэцэрлэг хөтөлбөр Монгол Улсад 15 жил хэрэгжиж, сургуулийн орчинд эрүүл, аюулгүй, ногоон, байгаль орчинд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр сургууль цэцэрлэгүүдийн менежментийг дэмжиж  явдаг. Энэ жилийн сургууль, цэцэрлэгүүдийн онцлог  бол сургуулийн орчинд эрүүл, аюулгүй ногоон орчныг бүрдүүлэх дээр өмнөх өмнөх жилүүдээсээ илүү ахицтай байсан. Хөтөлбөрт хамрагдсан сургууль, цэцэрлэгүүд сүүлийн 2-3 жилийн хугацаанд сургуулийн орчныхоо чанарын үзүүлэлтийг 30 гаруй хувиар сайжруулсан. Өөрөөр хэлбэл хүүхдийн орчин зөвхөн цэцэг, мод тарьсан орчноос илүүтэйгээр  сургууль, цэцэрлэгийн гаднах хашаа, хайс  уур амьсгалын өөрчлөлтийн энэ үед тэсвэртэй, ээлтэй орчныг бүрдүүлэх шаардлага байдаг. Үүнийг өөрсдөө бүрдүүлэхийн төлөө хамтдаа ажилласан. Сүүлийн гурван жилд сургууль цэцэрлэгүүд найман тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг чиглүүлсэн. Тэд орчноо сайжруулахын тулд бүх талуудад ойлгуулж бий болгож, хөрөнгө оруулалтаа чиглүүлж чадсан.

-Та сая илтгэлдээ сургууль, цэцэрлэгүүд эрчим хүчний хэмнэлт, хог хаягдлыг бууруулах тал дээр ажиллажээ. Үүнээс гадна өөр ямар шинэ санаа, шийдлүүдийг нэвтрүүлж байна вэ?

-“Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдаж буй байгууллагуудын хувьд эрчим хүч хэмнэх, хог хаягдлыг бууруулах чиглэлээр сурагч, хүүхэд болон хамт олны дадал хэвшлийг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч, үүнийг сургалтын хөтөлбөр болон өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлдэг нь онцлог юм. Эдгээр сургууль, цэцэрлэгийн багш, эцэг эх, сурагч, хүүхдүүд орсон, гарсан бүх газартаа гэрлээ унтраах, өдрийн байгалийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхийн тулд цонхоо цэвэрхэн байлгах, улмаар байгалийн гэрлийг дор хаяж 30 минутаар нэмэгдүүлэхэд чиглэсэн дадал, хандлагыг хэвшүүлсэн байна. Мөн зарим цэцэрлэгүүд өөрсдийн эзэмшлийн талбайд хүнсний ногоо тариалж байгаа нь тэдний нэг давуу тал болж байна. Мөн  Хэнтий, Сэлэнгэ аймгийн хувьд бүх цэцэрлэгүүдээ хөтөлбөрт хамруулж, боловсролын байгууллагуудын менежментийн түвшинд дэмжин ажиллаж байна. Орон нутагтайгаа хамтран төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан, нэгдсэн чиглэлээр хэрэгжүүлж буй нь амжилтад хурдан хүрэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж байна.

 - Танай байгууллага Олон улсын “Эко-сургууль, цэцэрлэг” хөтөлбөрийг 15 дахь жилдээ хэрэгжүүлж, Үндэсний 10 дахь чуулганыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд сургууль, цэцэрлэгүүдийг тууштай хамруулахад хэр их хүчин чармайлт, зүтгэл шаардсан бол?

- Энэхүү хөтөлбөр нь ISO 14001 стандартын үзэл баримтлалд суурилдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, байгууллагууд стандартын үнэлгээнд тулгуурлан өөрсдийн үйл ажиллагааг тодорхойлж, сайжруулж байдаг. Үүний үр дүнд хөтөлбөр олон улсын түвшинд системтэй, үр дүнтэй хэрэгжиж, оролцогч талуудаас харилцан мэргэжил, арга зүйн дэмжлэг авч ажилладаг. Мөн нэгдсэн үр дүнгээ гаргаж, туршлагаа олон улсын хэмжээнд хуваалцдаг нь тогтвортой хэрэгжих үндэс болж байна. Энэхүү хөтөлбөр нь богино хугацааны буюу 1, 3, 5 жилийнх биш, харин 15, 20, 30 жилээр үргэлжлэх урт хугацааны тогтвортой системийг бүрдүүлж чадсанаараа онцлог юм. Эко сургууль, цэцэрлэг хөтөлбөрийг анх санаачилсан Англи, Ирланд улсын хувьд бүх боловсролын байгууллагуудаа 98–100 хувь хамруулсан байдаг. Харин манай улсын хувьд одоогоор ойролцоогоор 30 гаруй хувьд хүрээд байна. Бид 15 жилийн хугацаанд энэ түвшинд хүрсэн бөгөөд цаашид хамрагдалтыг нэмэгдүүлж, 98 хувьд хүргэхийн тулд урт хугацааны стратеги төлөвлөгөө, олон улсын чиг хандлагад нийцсэн бодлоготойгоор тасралтгүй ажиллах шаардлагатай байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
0
0
0
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

3 цаг 0 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

3 цаг 6 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

3 цаг 54 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

5 цаг 39 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

9 цаг 22 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

9 цаг 22 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

9 цаг 22 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

9 цаг 22 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

19 цаг 0 мин
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

Есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д SUPER CONCERT: SPECIAL тоглолт зохион байгуулагдана.

19 цаг 6 мин