Туулын хурдны замын ажлыг шөнийн цагаар  хулгайгаар хийж байна гэв

2026-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

Энэ сарын 6-нд Туулын хурдны замын ажлыг түр зогсоох үүргийг төрийн тэргүүнээс эхлээд ерөнхий сайд Н.Учрал Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт даалгасан. Харин энэ шийдвэр бодит байдалд хэрэгжихгүй байна. Энэ сарын 11-нд замын ажлыг гүйцэтгэж байсан хятад компанийн ажилчид  шөнийн цагаар голын голдирол өөрчлөхөөр шороо зөөж асгаж байсныг “ Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөнөөс хийсэн эргүүлийн үеэр илэрсэн. Мөн хурдны замын төмөр багануудыг босгох, бургас огтлох ажлыг үргэлжлүүлэн хийж байсныг бид баримтжуулсан. Энэ тухай БОУАӨ-ийн сайдад мэдэгдсэн. Бидэнд одоо болтол хариу өгөөгүй байна. Мөн биднийг цагдаагаар айлгах, сүрдүүлэх, амь насанд халдах зэргээр  дарамт байнга ирж байна. Тиймээс бидэнд хамгаалалт хэрэгтэй  байна гэж “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д болсон хэвлэлийн хуралд “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний зөвлөгч, экологич Туяа мэдэгдсэн. Тус хуралд  Туулын хурдны замын нөлөөлөлд өртөж буй Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны иргэд  оролцсон юм. Тэд Туул голын бургасыг устгаж байгааг даруй зогсоох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дүгнэлтийг зохиох ёсоор гаргуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй ноцтой асуудал байгааг онцолсон. Энэ тухайн ерөнхий сайд Х-Учралд мэдэгдэж энэ асуудалд анхаарч өгөхийг хүссэн байна. Асуудлын дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол холбогдох арга хэмжээ авахыг БОУАӨЯ -ны  сайдад үүрэг болгосон. Гэвч сайд ажлаа хийхгүй, бидэнтэй уулзахгүй байна. Түр зогсоосон газар ажил шөнөөр үргэлжилж байгааг сайд мэдсэн ч мэдээгүй байдалтай байна гэсэн юм.

Хэрэв Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдвол энэ нь байгаль орчны эсрэг гэмт хэрэг гэж үздэг хуультай. Мөн Үндэсний аюулгүй байдалд хүрч нөлөөлөх хэмжээнд асуудал үүснэ гэдгийг ч тэд хэлж байсан юм.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин