З.Батбаяр: Туул гол хоёр ч газар шургасан тасарсан байдалтай байна

2026-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Усны газрын дарга З.Батбаяр өөрийн цахим хуудаснаа Туул голын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлжээ.  Тэрээр "Хаврын гачиг урсацын үед эхлэхэд Туул гол маань шургах тасрах эрсдэл өндөр байдаг. Тэгвэл өнөөдөр "Наадамчдын гүүр"-ний орчмоос Туул-Дунд голын бэлчир хүртэл, Морин давааны хойд хадан хошуунаас төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус орж ирэхэд хүртэл 2 ч газарт тасарсан шургасан байдалтай байна. Ийнхүү тасрах болсон шалтгаан нь Туул гол ёроолдоо хүртэл хөлдсөн үеэс эхлэн гэсэж хайлах хүртэл 5 сарын хугацаанд хоногт 300000 м³ усыг газрын гүнээс авч Улаанбаатар хотын усан хангамжид ашиглаж байсны улмаас хөрсний усны түвшин унаж одоо ус хайлах үед нөхөн сэргэж буй процессын үр дүн юм. Мөн Улаанбаатар хот орчимд хаврын гачиг урсацын үеийн тэжээл болдог байсан шар усны үер огт болдоггүй болсон нь бас нөлөөлж байна. 2012 онд 45 хоногийн хугацаатай тасалдаж байснаас хойш урт хугацаагаар тасалдахгүй байсан

Туул гол маань ийнхүү харамсалтай байдлаар тасарч шургасан байдалтай байна. Өнөөдрөөс эхлэн  өдөр бүр Туул голын урсацад мониторинг хийж ажиллах ба мэдээллийг тухай бүр хүргэх болно. Туул голын урсац тасалдсан энэ үед ус ашиглалтыг хязгаарлах багасгах арга хэмжээ авах шаардлага үүсэж магадгүй юм. Туул гол болон бусад бүх голууддаа дээд зэргээр анхаарал хандуулж хамгаалалтын арга хэмжээ авах, хөрөнгө мөнгө зарцуулах зайлшгүй шаардлага бий болоод байна" гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин