Мах, гурилын үнийг тогвортой байлгах шаардлагыг эмэгтэй гишүүдэд хүргүүллээ

2022-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо” ТББ-аас үнийн хөөрөгдөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тус холбооноос үнийн хөөрөгдлийг бууруулах шат дараатай арга хэмжээг авах шаардлагыг УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүргүүллээ. Өмнө нь тус холбоо энэ шаардлагаа гуравдугаар сарын 23-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Энэ талаар тус холбооны тэргүүн Г.Алтанцэцэг “Үнийн хөөрөгдөл ард түмэнд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар гэр хорооллоор явлаа. Амьдрал үнэхээр хэцүү байгааг ээжүүд бид биеэрээ мэдэрлээ, нүдээрээ харлаа. Үнийн хөөрөгдөлд 0-5 насны хүүхдүүд хамгийн их өртөж, хүнс тэжээлийн хомсдолд орж байна. Тиймээс ядаж мах, сүү, гурилын үнийг тогвортой байлгахыг хүсч байна. Бид Монгол Улсын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө үнийн хөөрөгдөлтийг бууруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд 14 өдөр болсон. Энэ хугацаанд ард иргэдийн дунд үнийн хөөрөгдөлт амьдралд яаж нөлөөлж байгааг нийгмийн бүх түвшний амьдралтай 15 мянган иргэнээс санал асуулга авахад 100 хувь үнийг хөөрөгдөлтийг буруутгаж байна.Тусгаар тогносон улс учраас бие даасан бодлоготой байж, үнийг тогтвортой байлгахад анхаарах ёстой. Гэтэл үнийг тогтоон барих боломжгүй гэсэн  мэдэгдлийг ерөнхий сайд хэвлэлээр хийлээ. Гурван сая хүнтэй, 70 сая малтай улс үнийг тогтоон барьж болно гэдгийг бид мэдэж байна. Үнийн хөөрөгдөлт буурахгүй бол 0-5 насны хүүхдүүд хоол хүнсий дутагдлаас үүдэн өлсгөлөнд нэрвэгдэж, амь насаа алдана. Нүдээрээ бодит байдлыг харсны хувьд ямар ч арга хэмжээ авахгүй байгаад бид үнэхээр их бухимдаж байна. Засгийн газар бодит байдлыг яагаад судлахгүй байгаа юм. Ард иргэдтэйгээ ойр байж, аж амьдралыг нь судлахыг шаардаж байна. Иргэдийн амьдрал хэцүү байхад яагаад дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм. Жирэмсэн эмэгтэйг  сандаалтай зөөвөрлөснөөс болж одоогийн ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа огцорч байсан. Гэтэл ард иргэд нь үнэхээр хэцүү, хүүхдүүд өлсөж байхад яагаад огцрохгүй байгаа юм бэ. Тиймээс эмэгтэй гишүүдийг бидний тавьсан шаардлагыг Ерөнхий сайдаас шаардаж, гурав хоногт хариу ирүүлэхийг хүссэн шаардлага хүргүүллээ” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 30 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 30 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 47 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 59 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин