Шинэ киоск машинаас 18 төрлийн лавлагаа, үйлчилгээ авах боломжтой

2022-04-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргүүдийн Засаг дарга нарын хамт өчигдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т ажиллалаа. 

Нийслэлд албан ёсны бүртгэлтэй иргэдийн тоо 1.6 сая боловч түр оршин суугч, богино хугацаагаар ирж буй хүмүүсийг тооцвол 1.8 сая хэдийнэ хүрсэн гэдгийг бүртгэлийн байгууллагынхан мэдээллээ. Нэг дүүргийн бүртгэлийн байгуулллагаар үйлчлүүлж байгаа хүний тоо нэг аймгийнхаас 4-5 дахин их байдаг юм. Иймээс  бүртгэлийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах шаардлага зайлшгүй гарч байна.

Гэхдээ иргэн нэг хорооноос нөгөө рүү шилжихийн тулд өмнө нь нэг хорооноос хасалт хийлгээд, нөгөө хороонд бүртгүүлдэг  байсан бол одоо бүртгүүлэх газраа бүртгүүлэхэд шилжиж явсан хорооны бүртгэлээс автоматаар хасагддаг болсон байна. Мөн гадаад паспорт захиалахын тулд иргэд заавал зургаа авхуулаад, угаалгаж бүртгэлийн байгууллагад очдог. Үүний оронд тухайн газартаа зургийг нь аваад, хэвлэгч машинтай шууд сүлжээгээр холбож, иргэн зургаа кодоор хийн, паспортоо захиалах боломжтойг танилцуулж байлаа. Бүртгэлийн байгууллага нийт 2.15 сая үйлчилгээг цахимаар үзүүлж, иргэдээс гарах зардлыг 30 тэрбумаар хэмнэсэн байна.

Энэ үеэр Хотын дарга “Улаанбаатар бол хүн амын нягтаршил суурьшлын хувьд томоохон  хотуудын зиндаанд хүрсэн. Тиймээс бид маш сайн зохион байгуулалт хийх хэрэгтэй. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр босгох, түүгээр дамжуулан нийгмийн хүлээгээд буй эрүүл, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох боломж бий. Төрийн байгууллагын уялдаа холбоо маш чухал. Хүнд суртлыг багасгах, авлигыг бууруулах үндсэн хүчин зүйл нь цахим шилжилт. Цахим шилжилтийг хийхийн тулд УБЕГ-ын платформтой холболт хийж, шуурхай зохион байгуулалт хийнэ” гэв.

Харин УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Улсын бүртгэлийн байгууллага бол Монгол Улсын хамгийн том хэмжээний мэдээллийн санг бүрдүүлдэг, хадгалдаг, хамгаалдаг, боловсруулдаг, түгээж тараадаг байгууллага.Манайд иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, архивын гэсэн 42 төрлийн систем ажиллаж байна. УБЕГ-аас одоогоор 70 гаруй төрлийн лавлагаа өгч буй бол “E Mongolia” системд 50 төрлийн үйлчилгээг оруулсан нь улсын бүртгэгчийн ачааллыг хөнгөлж, тэднийг орлох хэмжээнд хүрсэн сайн үйлчилгээ болж чадсан. Хурууны хээ, QR код уншуулаад шаардлагатай мэдээллийг авч болохын дээр цаашид бүх иргэнийг тоон гарын үсэгтэй болгоно” гэсэн юм.

УБЕГ-аас энэ жилээс төрийн үйлчилгээний шинэ төрлийн киоск машин нэвтрүүлж буй бөгөөд Чингэлтэй дүүрэг болон хоёр аймагт туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Уг машин нь 18 төрлийн лавлагаа буюу иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээг  төлбөртэй болон төлбөргүйгээр авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм байна. Цаашид Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд дөрвийг, дүүргүүдэд хоёрыг нэмж байршуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn                     

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 30 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 30 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 47 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 59 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин