Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах “Алтан бийр-16” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2022-04-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Залуу уран бүтээлчдийн нэгдлээс “Алтан бийр” олон улсын үзэсгэлэнг 16 дахь жилдээ уламжлал болгон энэ сарын 05-наас 19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ жил нийт 109 залуу уран бүтээлчийн бүтээл оролцсоноос 80 гаруй бүтээлийг сонгон энэ үзэсгэлэнд дэлгэж нийтийн хүртээл болгож байна.

Залуу уран бүтээлчдийн нэгдэл нь Монголын дүрслэх урлагийн салбар бүрийг орхигдуулахгүй эн тэнцүү хөгжүүлэх зорилгоор жил бүр шилдэг бүтээлийг тодруулж, дэмжин ажилласаар ирсэн. Үүний үр дүнд жилээс жилд үзэсгэлэнгийн чанар илүүтэй сайжирч, залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг томоохон үзэсгэлэн болж чадсан юм. Дүрслэх урлагийн мэргэжлийн сургуулийн оюутан, шинэхэн төгсөгч, уран бүтээлээ туурвиж буй 35 нас хүртэлх залуу уран бүтээлчдийг нэгтгэх, тэдний бүтээлийг нийтэд таниулах, нийгэмд урлагийн боловсролыг олгох зорилгоор үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн юм.

Монголын урчуудын эвлэлийн /МУЭ/ дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл (ЗУБН)-ийн гол зорилго бол залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг дотоодод болон олон улсад сурталчлан таниулах, хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулах, олон нийтэд урлагийн боловсролыг түгээх юм.  Мөн залуу уран бүтээлчдэд оюуны өмчийн талаарх мэдээ мэдээллийг мэргэжилтнүүдтэй хамтран олгох, А зэрэглэлийн биенналь, триенналь, фестиваль зэрэг олон улсын үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг хүргэх, уран бүтээлчдийн CV, портфолио бэлтгэхэд зөвлөн туслах, төр засгийн болон бусад шагналд тодорхойлох зэрэгт МУЭ-тэй хамтран ажилладаг сайн дурын уран бүтээлчдийн нэгдэл юм.

“Алтан бийр” үзэсгэлэнгийн “Тэргүүн” байрт шалгарсан бүтээлийн эзэнд “Алтан бийр” цом, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ хийх нэг жилийн эрх, Арт галерейд уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрх, “OGTAGON NFT Marketplace” дээр NFT гаргах эрхээр тус тус шагнан урамшуулах юм.

Мөн дэд байрт шалгарсан хоёр залуу уран бүтээлчийг Оросын Соёл шинжлэх ухааны төв “РНЦК”-д өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрхээр шагнаж байна.  Мөн ART of UB галерейн нэрэмжит шагнал, үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулах Таталбар зургийн уралдааны Тэргүүн байрт ОХУ-ын Эрхүү хотоор аялах эрх, дэд байрт Монументаль чимэглэлийн нийгэмлэгийн “M” Арт галерейд бие даасан үзэсгэлэн гаргах эрхээр шагнан урамшуулж байна.

Таталбар зургийн уралдаан, урлагийн лекц, хэлэлцүүлэг энэ сарын 9-нд 11:00 цагаас  болно.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 30 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 30 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 47 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 59 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин