"Гэгээн Муза-16" наадмын хоёрдугаар шатанд өрсөлдөх уран бүтээлчид шалгарлаа

2022-04-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах "Гэгээн Муза-16" олон улсын театрын наадмын хоёрдугаар шатанд өрсөлдөх нэр дэвшигчдийн гэрчилгээг гардууллаа. Дөрөвдөх жилдээ зохион байгуулагдаж буй тус наадамд орон нутаг, нийслэл болон ОХУ-ын Буриад, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Люксенбург, Грек, Украин, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсаас 40 орчим уран бүтээл иржээ. Үүнээс  драмын жүжиг, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр болон, нэг хүний жүжгийн төрөлд 14 бүтээлийг шалгарууллаа. Итали, Энэтхэг, Румын улсаас ирсэн уран бүтээлээс нэг болон хоёр хүний жүжиг шалгарсан байна. "Гэгээн Муза-16" олон улсын театрын наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт зургадугаар сарын 4-10-ны өдрүүдэд болно. Харин тус наадмын улаан хивсний үйл ажиллагаа зургадугаар сарын 11-нд болох аж.

Мөн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-д Гранпри шагнал, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”д гранпри шагналыг тус бүр уламжлал болгон олгож байхаар болов.Түүнчлэн энэ удаагийн наадмын зочин шүүгчээр ОУТИ-ийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман, ОУТИ-ийн Афины төвийн дэд ерөнхийлөгч, Грекийн Аристотелийн их сургууль болон Үндэсний театрын дэргэдэх драмын сургуулийн профессор, театр судлаач Саввас Патсалидис, Их Британы театр, киноны жүжигчин, Люксембургийн Fundmentals Monodrama наадмын уран сайхны удирдагч Стив Кариер нар урилгаар ирж ажиллах аж.

 

Ерөнхий шүүгч Н.Батсайхан: санаа, өгүүлэмж сонирхолтой олон бүтээл ирсэн

-"Гэгээн Муза-16" наадам таван төрлөөр зохион байгуулагдаж байна. Наадамд ирсэн уран бүтээлүүдээс харахад их хичээл зүтгэл, хөдөлмөр гаргасан нь харагдлаа. Жүжгийн  бусдад хүргэх гэж буй санаа, өгүүлэмж нь сонирхолтой олон бүтээл ирсэн. Мөн залуу уран бүтээлчид өргөнөөр оролцсон сайхан наадам болж байна.

 

Шилдэг туслах дүр М.Тогтохжаргал: Бетси бол “Анна Каренина” жүжгийн түлхүүр дүр

-“Анна Каренина” жүжгийн шилдэг туслах дүрээр “Гэгээн Муза” наадмын хоёрдугаар шатанд өрсөлдөх гэрчилгээ гардаж авсандаа баяртай байна. Туслах дүр Бетси кинон дээрээ хальт дурсагдаад өнгөрдөг. Харин  найруулагчийн шийдлээр жүжигт тод гарч ирснээр гол дүрийг илүү их тодотгож, жүжгийн үйл явдлыг сонирхолтой болгосон түлхүүр дүр юм.

 

“Гэгээн Муза” наадмын хоёрдугаар шатанд өрсөлдөх бүтээлүүд:

 

Драмын жүжгийн төрөлд:

-“Анна Каренина” /УДЭТ/

-“Гэм зэм” /Орфей театр /

-“Шар гэгээ” /Төв аймгийн “Монгол туургатан” театр/

 

Хөгжимт жүжгийн төрөлд:

-“Нүдтэй наран тамга” /Дорнод аймгийн ХДТ-ын бүтээл/

-“Гоолингоо” /Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр/

-“Хөх нар” /Өмнөговь аймгийн ХЖТ/

-“Домог амилсан нутаг” /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр/

 

Хүүхдийн жүжгийн төрөлд

-“Жангар” /Завхан аймгийн ХЖТ/

-“Тангарагт хаан” /Орхон аймгийн ХЗТ/

-“Гэрэл асаа” /Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр/

 

Нэг хүний жүжгийн төрөлд:

-“5+1=7” /Монгол/

-“Өглөөний цайны өмнө” /Монгол/

-“Би Толгонай” /Буриад/

-“Хурандаа бичиж байна” /Буриад/

-“Нижинский” /Румын/

-“Knots” /Итали/

-“Untouched” /Шри Ланка/

-“Fall again fly better” /Энэтхэг/

-“Дарвин” /Энэтхэг/

 

Хоёр хүний жүжгийн төрөлд:

-“Хүн гөрөөс” /Монгол/

-“Сэтгэлд харвасан туяа” /Монгол/

-“Is God a Taoist” /Энэтхэг/

-“Flushed” /Гүрж/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 69 (6801)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 30 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 30 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 47 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 59 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин