Амралтын өдрүүдэд дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ

2022-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн аймагт хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Тодруулбал,

Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Хонгорж” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 2-ны 15:45 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хамтран дөрөвдүгээр сарын 3-ны 08:55 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 80 га орчим хээрийн талбай шатжээ.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Улаан-Өндөр” багийн “Баянхайрхан” гэдэг газар нэгэн малчны таван ханатай гэр 11:20 цагийн үед шатаж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 3-ны 11:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 20 км замыг туулан очиж, 19:25 цагт түймрийг цурамд оруулж, 22:30 цагт бүрэн унтраасан. Түймэрт 25 мянган га хээрийн талбай шатсан байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн хогийн цэгт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 3-ны 14:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 20 км замыг туулан хээрийн түймрийг бүрэн унтраасан. Түймэрт 8.8 га хээрийн талбай шатжээ.

Төв аймгийн Жаргалант сумын Загдал баг, “Айргийн хондлой” гэдэг газар хээрийн түймэр дөрөвдүгээр сарын 3-ны 16:00 цагийн орчимд гарсан тухай мэдээллийг 22:12 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэд ажиллаж, хээрийн түймрийг бүрэн унтраасан. Энэ гал түймэрт нийт найман га талбай шатсан байна.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 35 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 35 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 52 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 4 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин