Борцгор хотон шувууг хамгаалах менежментгүй

2022-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Борцгор хотон шувууг хамгаалах хэлэлцүүлгийг Зэрлэг амьтдыг судлан хамгаалах төвөөс зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Зүүн Азийн сүүлчийн борцгор хотон шувууг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах талаар байгаль хамгаалагч нар, шувуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд ярилцлаа. Монгол орны баруун бүсэд зусаж, үрждэг борцгор хотон шувуу нь манай орны хувьд хамгийн цөөн тоотой үлдсэн, олон улсад Зүүн Азийн хамгийн ховор усны шувуу гэдгийг Зэрлэг амьтан судлан хамгаалах төвийн тэргүүн, шувуу судлаач Н.Цэвээнмядаг танилцуулсан. Хэдий тийм боловч манай улс энэ шувууг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй явж иржээ. 1990-ээд оны сүүлчээр Монголд 200 орчим борцгор хотон бий гэж тооцоолж байжээ. Гэвч 2000 оноос хойш эрс ховордож, 2005 оноос үүрлэж, зусдаг нутагтаа цөөн тоогоор эргэн ирэх болсон байна. Гэвч сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрч зөвхөн Хар-Ус, Айраг нууранд цөөн тоогоор үржих болжээ. Манай улсад борцгор хотон шувууг хууль бусаар агнаж хошууг нь авч худалдах ялангуяа, нийгмийн сүлжээгээр энэ талын зар тавьж, хил дамнан наймаалах зөрчил их гардаг нь тус шувууг ховордоход хүргэж буй юм. Хэрэв нэн ховордсон энэ шувууг агнавал 13 сая төгрөгийн торгууль төлж, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм байна.

 

Эх сурвалж: polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 35 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 35 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 52 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 4 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин