ГХЯ: ОХУ-аас худалдаж авч байгаа үр тарианд хориг хамаарахгүй

2022-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

ОХУ-ын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тогтоолоороо элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспорт, мөн улаанбуудай, меслин, хөх тариа, арвай, эрдэнэ шишийн экспортод түр хугацаагаар хориг тавиад байна. Энэ хориг Монгол Улсад хэрхэн хамааралтай талаар Гадаад Харилцааны Яамнаас/ГХЯ/  дараах мэдээллийг өглөө.

Элсэн чихэр, үр тарианы тухайд хувийн хэрэгцээндээ зориулан хувь хүмүүсийн гаргаж байгаа бараанд хориг тавих эсэх талаар дурьдаагүй байна. Ингэснээр тус хориг нь ААН, хувь хүмүүст аль алинд нь хамаарна. Тодруулбал, Буриадын Гаалийн албаны орлогч дарга И.Бурлака гуравдугаар сарын 29-нд сахар, улаан буудайн экспортод хориг тавьсан ОХУ-ын Засгийн газрын №361 тогтоолыг мөрдөхийг Орос, Монгол болон гуравдагч орны иргэдэд анхааруулж, тус хориг нь хувь хүмүүсийн өөрийн хэрэгцээнд гаргаж буй бараанд хамаарах болохыг нотолжээ.

Гэхдээ дээрх тогтоол нь “ОХУ-ын нутаг дэвсгэрээс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус улс орнууд руу улаан буудай, меслин, арвай, хөх тариа, эрдэнэ шиш гаргах асуудлыг зохицуулах арга хэмжээний тухай” Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 2595 дугаар тогтоолын долоод заасны дагуу Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яамнаас олгосон нэг удаагийн экспортын лицензийн үндсэн дээр Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гаргаж буй үр тарианд хамаарахгүй байна.

Өөөр хэлбэл, ОХУ-аас жил бүр тогтоодог улаан буудай, меслин, арвай, хөх тариа, эрдэнэ шишийн экспортын квотод хамрагдсан ОХУ-ын ААН-ээс эдгээр төрлийн үр тариаг худалдан авч буй тохиолдолд дээрх экспортын хориг хамаарахгүй юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 11 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин