Орос цэргүүдээ татаж авна гэдэгт Украин итгэсэнгүй

2022-03-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Орос, Украинд үүссэн хурцадмал байдалтай холбоотойгоор хоёр орны төлөөлөгчид удаа дараа уулзсан ч шийдэлд хүрч чадаагүй юм. Тэгвэл тус хоёр улс мягмар гарагт Туркийн Истанбулд хийсэн хэлэлцээгээ дуусгаж, Украины нийслэл Киев болон хойд нутгийн Чернигов хотын ойролцоох цэргийн үйл ажиллагааны хүчээ сулруулах буюу цэргүүдээ татан авахаа Орос мэдэгдлээ.

Үүнээс өмнө ОХУ-ын цэргийн командлагч нар цэргийн хүчээ Украины хойд хэсгээс татан, зүүн бүсэд төвлөрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан юм. Одоогийн байдлаар ОХУ-ын цэргүүд Украины зүүн хэсэгт байрлах Мариуполь хотыг бүслэн аваад байна.

Энэ талаар ОХУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд Александр Фомин "Хэд хэдэн удаагийн хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа нүүр тулан уулзсан учир хэлэлцээ мөргөлдөөнийг  зогсоох зорилготойгоор үргэлжлэв. Эцэст нь Киев, Чернигов хотод цэргийн тусгай ажиллагаагаа  зогсоохоор шийдсэн" гэж ярьжээ.

Харин Украины тал олон улсын аюулгүй байдлын батлан даалт хэрэгжиж эхэлбэл төвийг сахисан статусыг зөвшөөрөхөд бэлэн гэж мэдэгджээ.  Учир тус улс Орос цэргээ татна гэдэгт итгэхгүй байгаа юм.

Тодруулбал, Украины жанжин штабын мэдэгдэлд “Оросын арми цэргүүдээ татна гэж мэдэгдсэн ч бие даасан ангиудын ээлжийг сэлгэж байх магадлалтай. Киевийг бүслэхгүй гэсэн ташаа ойлголт бий болгож, Украины цэргийн удирдлагыг төөрөгдүүлэх зорилготой" гэж бичсэн байна.

 Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Энэ  нь сайн мэдээ гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Оросын халдлага бүрмөсөн зогсоно гэсэн үг биш. Украины газар нутгийн халдашгүй байдал, тусгаар тогтнолын асуудалд ямар ч буулт хийхгүй. Мөн  мөргөлдөөн зогсохоос өмнө ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийг сулруулах талаар хэлэлцэхгүй байх ёстой” гэж мэдэгджээ. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бодит өөрчлөлт гарах хүртэл ОХУ-ын мэдэгдлийн талаар хэлэлцэхгүй гэв.

Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Украины хурцадмал байдал намжсаны дараа уулзах боломжтой гэж Цагаан ордноос мэдээлэв.

Энэ талаар Цагаан ордны Харилцаа холбооны газрын захирал Кейт Бедингфилд “Ерөнхийлөгч Жо Байден Оросын талтай уулзах хүсэлтэй байгаа ч Украинд үүссэн хурцадмал байдал дууссан байх ёстой.  Одоогийн байдлаар уулзалтын тов тодорхой болоогүй ч Оросын түрэмгийллийг дуусгах хориг арга хэмжээнүүдийг авсаар байна” гэв.

Эх сурвалж:BBC, Aljazeera, CNN

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 11 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин