О.Мэндсайхан:Иргэдийн нийтийн хурлыг татан буулгасан нь үндсэн хуулийг зөрчсөн

2022-03-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших


Б.ДОЛЖИНЖАВ

Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим заалт үндсэн хуулийг зөрчиж буй талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль нь Монгол Улсын үндсэн хуулийн 4.59.2, 62.2 гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэн О.Мэндсайхан “Шинэ хуулиар иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоож, татан буулгасан. Энэ нь иргэдийн эрхийг зөрчиж байгаа юм. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу хорооны иргэдийн нийтийн хурлаар бүх иргэд өөрийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага нь алга боллоо. Дүүргээс иргэдийн нийтийн хурал байхгүй гэсэн хариуг өгсөн. Шинэчилсэн хуульд “ИНХ-ын дэргэд зөвлөл байна. Тус зөвлөлд Засаг дарга, хэсгийн ахлагч нар, иргэдийн төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй байна” гэж заасан нь зөрчилтэй байна. Мөн хурлын хуралдааны даргыг гурван сар тутамд нэг солино гэсэн заалт байна. Ингэснээр жилд дөрөв, бүрэн эрхийнхээ хугацаанд 16 дарга солих нөхцөл үүссэн. Байгууллагын үйл ажиллагаа тогтвортой явах боломжгүй болохын сацуу хуралдааны даргийн үүрэг, юу хийх нь тодорхой бус байна. Дүүргийн удирдлагууд шинэ хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ашиглаж, иргэдийн нийтийн хурлыг татан буулгасан нь иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Нийслэлийн иргэд хороондоо очиж асуудлаар шийдвэрлүүлдэг. Иргэдийн нийтийн хурлын давуу тал болох хорооны Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих заалтыг хассан байна. Хяналт тавьдаг зөвлөлд нь Засаг дарга багтсан учир шүүмжлэх эрх нь байхгүй болсон. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн ИНХ-ын үйл ажиллагааг зогсоосон гэсэн мэдээлэл байна. Тиймээс бид Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга, ИТХ-ын намын бүлгүүдэд албан шаардлага хүргүүлсэн. Одоогоор Баянзүрх дүүргийн ИТХ бидэнд тамгаа шилжүүлж өгөх албан бичгээ ирүүлээд байна” гэв.

Мөн Баянзүрх дүүргийн иргэн Н.Энхболд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэ хууль үндсэн хуулинд  тулгуурлаж үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл энэ нь хөрсөн дээр бууж хэрэгжихгүй байна. Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна” гэж заажээ. Мөн үндсэн хуулийн 32.8-д иргэдийн нийтийн хурлын бүрэн эрхийг долоон заалтаар тусгасан байна. Гэтэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай энэ заалт нь зөрчилдөж байна. Үүнийг мөрдүүлэхийн тулд Хууль зүйн байнгын хорооны хуулийн зөвлөхүүдээс асуулга асуусан. Гэтэл тэд “Үндсэн хуулинд ИНХ гэж байдаг. ИНХ-ын дэргэд зөвлөл гэж байгуулах ёстой. Үүнийг буруугаар ойлгож байна” гэж мэдэгдсэн” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn              

 

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 11 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин