Ахмадууд улсын хөгжилд “падлийгүй” юу?

2022-03-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Засгийн газраас хөгжлийн гол гацаа, түгжээг арилгах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд салбар тус бүрийн урьдчилсан хэлэлцүүлэг болохын сацуу  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг  танилцуулсан үйл явдал ихтэй өдрүүдийг бид өнгөрүүлж байна. Эдгээр бодлого, төслийг шинэлэг зүйл хэмээн талархалтай хүлээн авах нэг хэсэг байхад олон асуудал Засгийн газрын хараанд өртөлгүй үлдлээ хэмээн шүүмжлэх бүлэг бас байна. Улсын хөгжил гэдэг зургаан салбарын асуудлыг шийдээд, нэг тэрбум мод тариад шийдэгдчихдэг амар хялбар зүйл биш.

 “Зууны мэдээ” сонин ахмадуудын эрүүл мэнд, сэтгэл зүй, хөдөлмөр эрхлэлтийн асуудал орхигдож, Монголын төр тэднийг хүний тооноос хассаныг хөндөн 2019 оноос хойш цуврал нийтлэлийг хүргэж байгаа билээ. Тодруулбал, “Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ”, “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтэд зарцуулсан 1.5 тэрбум төгрөг хаачсан бэ”, “Ахмад настны эмнэлгийн барилга 10 жил гацжээ” гэсэн асуудал хөндсөн нийтлэлийг бид уншигчиддаа хүргэж байв. Энэ бүхнээ нэгтгэн дүгнэхэд улсын хөгжлийг хурдасгах  төрийн бодлогоос ахмадууд руу чиглэсэн шийдвэр бас л жийгджээ.

Хамгийн сүүлд бид “Альцгеймертэй настан хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө хэн гэдгийг ч мартдаг” гэсэн нийтлэлдээ ахмадуудын танин мэдэхүйн асуудал хаягдаж, настай хүн өвдөх л ёстой хэмээн хайхрамжгүй ханддаг эмнэлгийн эмч, ажилчид болон нийгмийн байдлыг шүүмжлэн бичсэн. Тухайлбал, “Өндөр настай хүний бие угаасаа өвддөг. Элдэв өвчин тусах нь хэвийн үзэгдэл. Ахмад настан эмнэлэгт хэвтэж, эмээс хамааралтай байх нь санаа зовоох асуудал биш” хэмээх хандлага монгол хүний дундаж наслалтыг хойш татсаар ирсэн үзэгдлийн суурь үндэс юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас саяхан танилцуулсан судалгаагаар хот суурин газрын эрчүүд 50, 60, хөдөө орон нутагт 40, 50 насандаа өөрийгөө хөгширсөнд тооцдог гэж хариулсан байна.

 

Ахмад настны эмнэлгийн барилга энэ жилийн төсөвт багтсангүй

 

Нийгмийн хэвшмэл ойлголт, түүнээс үүдсэн эрүүл мэндийн байгууллагын тоомжиргүй хандлагаас урьдчилан сэргийлэх чухал арга зам нь ахмадуудад үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн геронтологичидтой, төрөлжсөн эмнэлэгтэй болох юм. Гэтэл Монгол Улсын хэмжээнд ахмад настан судлалын үндэсний төвийн хэмжээний настны эрүүл мэндийн чиглэлээр лавлагаа шатны тусламж үзүүлдэг эмнэлэг болох Геронтологийн үндэсний төв хувийн хэвшлийн байрны ганцхан давхарт хавчигдмал орчинд үйл ажиллагаа явуулаад 17 жил боллоо.

Энэ асуудлаа шийдвэрлэж олон ахмад настныг амьдралын чанартай, эрүүл, урт наслах боломжоор хангах зорилгоор насжилт өндөр хөгжсөн орнуудад нэвтэрсэн настны өдрийн асаргаа, сувилгааны төв, өдөр өнжүүлэх, сэргээн засах төв, настны эрүүл мэндийг дэмжих төв бүхий бүх тусламж үйлчилгээг цогцоор нь  үзүүлэх эмнэлгийн суурийг  2011 онд Хан-Уул дүүрэг Яармагийн дэнжид тавьсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад орж чадсангүй. Эмнэлгийн барилга ийн гацсан нь өнөөх төсөв хүрэлцдэггүй гэсэн шалтгаантай холбоотой. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэлийн явц 46 орчим хувьтай байгаа. Ашиглалтад оруулахад 13.8 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл энэ санхүүжилт 2022 оны төсөвт бас суусангүй. Залуу нас, хүч хөдөлмөрөө улсынхаа хөгжлийн төлөө зарцуулсан ахмадуудын асуудал, амьдралын байдал ямар байх нь улсын хөгжил дэвшилд “падлийгүй” юу Засгийн газраа!.

Эргэн сануулахад анх Ахмад настны үндэсний төвийн барилгын зураг дутуу гарсан, санхүүжилт муутай эхэлсэн төдийгүй 2013-2019 он  хүртэл ямар нэгэн санхүүжилт орж ирээгүй. Харин 2019 оны Төсвийн тухай хуульд санхүүжилт 1.6 тэрбумаар батлагдаж, барилгын Б, Г блокын карказыг хийсэн.  Мөн  Засгийн газрын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрт тус  эмнэлгийг дөрвөн жилийн хугацаанд  ашиглалтад оруулахаар  тусгасан юм. Гэхдээ 2011 онд эмнэлгийн барилгын суурийг цутгаж эхэлснээс хойш бүх Засгийн газар мөрийн хөтөлбөртөө эмнэлгийг ашиглалтад оруулна гэж тусгадаг өнөөдрийг хүртэл амлалтаа ажил хэрэг болгосон нь нэг ч алга.

Энэ шинэ эмнэлэг ашиглалтад орсноор тус эмнэлгээр үйлчлүүлдэг ахмад настны тоо 50 хувиар, эрт илрүүлэг 2.4 дахин нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ. Мөн олон улсын стандартын дагуу насны доройтол, хүндрэлээс сэргийлэх хам шинжүүдийг оношлох, хянах багаж төхөөрөмжүүд суурилуулах юм. Ийн “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгаагүй нэг чухал салбар тань геронтологи буюу ахмад настан судлал гэдгийг дахин сануулъя. Монголын 300 мянга орчим ахмад настны өмнөөс Ахмад настны үндэсний төвийг ашиглалтад оруулахад чин сэтгэлээсээ анхаарч ажиллахыг хичээнгүйлэн гуйя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 64 (6796)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 11 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин