“...Миний цагдаа намайг айлгана” гэдэг болчихсон юм уу, Ж.Болд генерал аа?!

2022-03-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“...Миний цагдаа намайг хамгаална” гэдэг үг бий. Лав 30 гаруй жилийн өмнө, соц нийгмийн үед, тухайн үеийн цагдан сэргийлэх байгууллагын PR юм шиг байгаа юм. Сайн PR. Сайхан ч үг. Ер нь энэ үг ард олны тархинд айхавтар суусан л даа. Харин өнөөдөр энэ үг эсрэгээрээ яригдаад эхэлсэн байх юм. “...Миний цагдаа намайг айлгана” гэнэ үү?!

Хэд хоногийн өмнөөс цахим сүлжээ хавиар нэг онцгүй мэдээлэл сэвэгдээд эхэлсэн. Шулуухан л хэлье, эхлээд “ДЦС-4”-ийн захирал Ү.Төмөрхуягийг ажилтандаа дарамт үзүүлсэн гэх маягийн мэдээлэл гарч, араас нь залгуулаад хөрөнгө санхүү, байр сууц, өөр бусад гээд хамаг юмыг нь судалсан мэдээнүүд цуварлаа. Уг нь Ү.Төмөрхуяг салбарынхаа сайн мэргэжилтэн, шаггүй хөдөлмөрч гэдгээрээ нэртэй зүстэй болчихоод энэ албан тушаалд томилогдож байсан хүн л дээ. Гэтэл сүүлийн хэд хоногт Ү.Төмөрхуягтай холбоотой үнэн худал бүх мэдээллийг овоолж байгаад хар будаг цацчихсан тараагаад байх юм.

Учрыг сурвалжлаад үзлээ. Уг шалтгааныг нь олж мэдэв.

Төрийн хаяа түшиж, хувийн бизнесээ бондойлгоод байдаг нөхдүүд бий дээ. Дээрээс нь хувийн зан байдал нь авах юм байхгүй. Тэр албан тушаал төрийнх бус хувийнх нь юм шиг загнадаг бүхэл бүтэн давхарга манай төрд бий болчихсон. Олон жил ярьсан энэ бусармаг үйлдлийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо Төрийн бүтээмжийн сэргэлт хэмээх нэг чиглэл болгож хэрэгжүүлнэ хэмээн Ерөнхий сайд яриад байгаа юм. Тэрбээр “...Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавин, хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулахаар тусгалаа. Монгол төр хүчирхэг, шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байх ёстой” гэсэн.

Тэгвэл “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газар гэж байдаг юм байна. “ДЦС-4”-ийн бүх ажилтны хоолны газар гэсэн үг л дээ. Энэ цайны газрын дарга нь Я.Гэрэлмаа гэж 32 жил ажиллаж буй бүсгүй байдаг аж. Түүний нөхөр цагдаагийн хурандаа Э.Бөхбат. Яагаад гэр бүлээр нь яриад унав гэхээр Э.Бөхбат хурандаа эхнэрийнхээ ажилд баахан хутгалдчихсан бололтой юм. Тэрийг нь ЦЕГ ч, АТГ ч шалгаж үзжээ.

Хамгийн гол нь Я.Гэрэлмаа нь ажилтнаа зодсон, бас “ДЦС-4”-ийн ажилчдын хоолны махнаас дутаасан гэх мэтээр, зарим хүний хувьд жижиг гэж болохоор ч төрийн ёс зүйн хувьд байж болшгүй үйлдэл гаргасаар удаж буй юм байна. Түүнийг “ДЦС-4”-ийн захирал Ү.Төмөрхуяг найр тавьж хаацайлаагүй аж. Харин зодуулсан ажилтан, “ДЦС-4”-ийн цайны газрыг хувьдаа ашигласан, тонн гаруй мах дутаасан гэх асуудлыг нь ирсэн гомдлын дагуу зохих журмаар нь хэлэлцүүлсэн байна. Тэгээд буруутжээ.

Тухайлбал, “Эрчим зоог” цайны газрын ахлах тогооч Х.Эрдэнэчимэг болон бусад ажилтан нь Я.Гэрэлмаад доромжлуулж, зодуулсан гэх гомдлыг “ДЦС-4”-ийн захиргаанд гаргасан байдаг аж.

Түүнд “... “Эрчим зоог” цайны газрын дарга Я.Гэрэлмаа нь 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр “...Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр”-ийн баяр тэмдэглэнэ гэж тус цайны газрын бүх тогооч, ажилчдыг “ажлын цагаар” буюу 14:30 цагт ажлаас авч гаран, III хороололд байрлах “Соёл” караокед очиж баяр тэмдэглүүлсэн. Тухайн үед миний бие ажлын цагаар Я.Гэрэлмаа даргыг дагаж явах хүсэлгүй байсан. Гэвч байгууллагын удирдлага ажлын цагаар уг арга хэмжээг зохион байгуулж байсан тул зайлшгүй хамт явах шаардлагатай нөхцөл байдал үүссэн. Улмаар дарга Я.Гэрэлмаа нь өөрийн сууж байсан караокены өрөөнд тогооч н.Даваадоржоор дамжуулан миний бие Х.Эрдэнэчимэгийг хэд хэдэн удаа дуудуулсан. Өрөөнд ороход ажлын хамт олны дэргэд ор үндэсгүй худал үгээр доромжилж, гүтгэсэн” гэжээ.

Мөн бусад ажилтан нь гарын үсэг зурсан өөр нэг гомдолд “... “Эрчим зоог” цайны газрын дарга Я.Гэрэлмаа нь 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд баруун дөрвөн замд байрлах өөрийн хариуцан ажиллуулдаг цайны газарт “Эрчим зоог” цайны газрын тогооч нарыг хуваарь гаргаж, хүчээр давхар ажиллуулж байсан. Тухайн үед “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газрын үйл  ажиллагаа алдагдаж, хүн хүч хүрэлцээгүй болдог байсан.

Хэрэв дарга Я.Гэрэлмаагийн хэлсэн ёсоор нь тус хувийн байгууллагад ажиллахгүй гэх тохиолдолд ажилчдыг дарамталж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх хэвийн нөхцөлийг алдагдуулсаар ирсэн.

...Дарга Я.Гэрэлмаа нь ажилчдын дунд дотоод мөнгөн хуримтлал үүсгэх нэрийн дор баяр наадмын өдрүүдэд долдугаар сарын 11-15-ныг дуустал Төв цэнгэлдэхэд байрлах хуушуур зардаг хувийн асартаа тогтооч нарыг огт амралтгүйгээр хоол бэлтгүүлэх, хуушуур зарж борлуулах ажил хийлгэж байсан. Түүнчлэн цагаан сараар “Түвшин бүүвэй” гэх хувийн цэцэрлэгт бууз хийлгэх, байгууллагын гал тогоо, цахилгаан, тоног төхөөрөмжийг хувьдаа ашиглан хэвийн боов хийлгэх зэргээр тус цайны газрын тогооч нарын өөр ажил хөдөлмөр давхар эрхлүүлдэг байсан” гэж бичжээ.

Өөр баримт факт олон байдаг юм байна.

Хамгийн гол нь Я.Гэрэлмаагийн энэ хэрэг явдалд түүний нөхөр цагдаагийн хурандаа Э.Бөхбат холбогдоод байдаг бололтой юм.

Э.Бөхбатыг Монгол даяар мэднэ. Өөрийнхөө эзэмшлийн байрыг “мартсан” цагдаагийн хурандаа гэхээр санана. 2019 оны есдүгээр сард ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд хууль бус автомат тоглоомын газар ажиллаж байсан нь ил болсон. Олон нийт үүнд дургүйцсэн. Хүчтэй шүүмжилсэн. Тиймээс цагдаагийн хурандаа Э.Бөхбат 2019 оны есдүгээр сарын 26-нд өргөдлөө өгч шалгуулах болсон талаараа хувийн мэдэгдэл хийж байсан юм. Гэхдээ уг явдлаас хойш зургаан сарын дараа буюу 2020 оны гуравдугаар сард Э.Бөхбат хурандаа Тээврийн цагдаагийн албандаа буцаад ажиллах болжээ. Харин тэрбээр энэ асуудалд холбоотойгоор эхнэрийнхээ ажилладаг “ДЦС-4” ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуягийг гэмт хэрэгт гүтгэсэн, улмаар айлгаж дарамталсан байж болзошгүй байна. Уг асуудлаар Ү.Төмөрхуяг цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа аж. Чухам тиймээс ЦЕГ-ын дарга, генерал Ж.Болдоос “...Миний цагдаа намайг айлгана” гэдэг болчихсон юм уу гэж асуух ёстой болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 64 (6796)

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

5 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

29 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

7 цаг 48 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

7 цаг 48 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

7 цаг 48 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин