“Алтан чагнуур”-ын эзнээр шилдэг 16 эмч тодорлоо

2022-03-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Ази фарм хамтран “Алтан чагнуур”-ын эздийг өнөөдөр шалгарууллаа. Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд тохиодог дэлхийн эмч нарын өдрийг Монгол Улсад эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон 10 дахь жилдээ зохион байгуулсан юм. Энэ жил “Алтан чагнуур”-ын эздийг нарийн мэргэжлийн 16 төрөлд шилдэг эмчийг тодруулахаар тогтжээ. Нийслэл, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшсэнээс 16 нь “Алтан чагнуур”-ын эзэн боллоо.

-Дотрын анагаах судлалд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, анагаах ухааны докторант Б.Одончимэг

-Хүүхэд судлалд “Хүрээ” амаржих газрын нярайн тэргүүлэх зэргийн их эмч, клиникийн профессор Д.Цэвэгсүрэн

-Эх барих эмэгтэйчүүд судлалд “Амгалан” амаржих газрын Амбулаторийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Л.Долгоржав

-Сумын эрүүл мэнд төрөлд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн дарга, гэмтэл согог заслын их эмч А.Батбаатар

-Уламжлалт анагаах ухаан, сэргээн засал судлалд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сэргээн засах төвийн эрхлэгч С.Дэлгэрмаа

-Өрхийн анагаах ухаан төрөлд Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Л.Одончимэг

-Нийгмийн эрүүл мэнд судлалд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач Ш.Агиймаа

-Нүд судлал, чих хамар хоолой судлал, нүүр ам судлалд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар, хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн

-Мэдрэл судлал, сэтгэц судлалд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал В.Баярмаа

-Мэс засал, гэмтэл судлалд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын зөвлөх эмч А.Цэнджав

-Эрчимт эмчилгээ судлал, мэдээгүйжүүлэг судлалд Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн зөвлөх эмч Б.Батбаяр

-Хавдар судлал, арьс судлалд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Поликлиникийн тасгийн эрхлэгч Г.Цогзол

-Дүрс оношилгоо судлалд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн оношилгооны эмч Л.Түмэнжаргал

-Эмнэлзүйн эмгэг судлал, анатомийн эмгэг судлалд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Лабораторийн тасгийн эрхлэгч Ш.Өнөржаргал

-Халдвар судлалаар ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн их эмч Н.Отгон

-Яаралтай тусламж судлалд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, их эмч Ж.Уламсайхан нар тодорлоо.

 

Эх сурвалж www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 11 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин