БШУЯ:Төгсөгчдийн 60 хувь нь ажилгүй байгаа учир МСҮТ-ийн багш нарыг чадавхжуулна

2022-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

"Мэргэжлийн боловсрол, сургалт ба ажил олгогчдын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Тус уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам /БШУЯ/ болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ хамтран зохион байгуулсан юм.  Уулзалтад дотоодын шилдэг 60 ААН, байгууллага оролцож, хүний нөөцийн тулгамдсан асуудлаа ярилцав.

Монгол улсад Мэргэжлийн сургалтын байгууллага болох МСҮТ, коллежид 185 мэргэжлээр 42,594 оюутан суралцдаг гэсэн статистик бий. Гэвч төгсөгчдийн 60 хувь нь ажил олгогчдын тавьж буй шаардлагад нийцэхгүй, ажлын байргүй байгааг зөвлөгөөний үеэр хөндлөө.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Ажил олгогчдын эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулахад ажил олгогчдоос санал авч байх нь чухал. Мэргэжлийн боловсрол, сургалтад төр, хувийн хэвшлийн түншлэл, ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар төгсөгчдийг ажлын байраар хангах, ажил олгогчдод хэрэгцээтэй ур чадвартай, мэргэжилтэй ажилтныг бэлтгэн нийлүүлж хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах, өсөн нэмэгдүүлэхэд эрх зүйн шинэчлэл шаардлагатай. Зөвлөлдөх уулзалтаас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг чадавхжуулах, үйлдвэрлэлийн дадлагыг чанартай явуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах бодит үр дүнд хүргэх томоохон бодлого, санал, дүгнэлт гарах юм" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 15 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин