Д.Гантөмөр:Хөгжлийн банкны зээлийн жинхэнэ эздийг тодруулж, шалгах ёстой

2022-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр /2022.03.28/ мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банкны нийт зээлийн 65 хувь буюу 2.3 их наяд төгрөгийн зээл найдваргүй ангилалд шилжсэн. Энэ асуудлын дагуу Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл өнгөрөгч хоёрдугаар сард хэвлэлийн хурал хийж, Засгийн газар, УИХ-ын байнгын хороо гэх мэт холбогдох газруудад яаралтай арга хэмжээ авч хэлэлцэх хүсэлт илгээжээ.  Өнгөрсөн сар гаруй хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан 73 зээлдэгчийн 107.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлснээс өөр дорвитой ажил хийсэнгүй гэдгийг тус зөвлөлийн гишүүд дүгнэв. Мөн  Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл Хөгжлийн банктай холбоотой дөрвөн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт дахин шаардлага хүргүүллээ.

Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.Гантөмөр “Өнгөрсөн 2016 онд Хөгжлийн банкийг шалгаж алдаа дутагдлыг  нь илрүүлсэн. Гэвч  шалгалтын материалыг улсын нууцад хамааруулж, олон нийтээс нууцалсан. Энэ нь тухайн банкны гэмт хэрэг, эрх зүйн зохицуулалт хавтгайрахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс Хөгжлийн банкны үеийн дарга, гишүүд, улс төрд нөлөөлөхүйц этгээдүүд, зээлийн жинхэнэ эзэд, үнэнийг нууцалсан этгээдүүдийг нэг бүрчлэн тодруулж  шалгах ёстой гэх шаардлагыг тавьж байгаа юм” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 16 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин