Замын-Үүд чөлөөт бүсэд 680 тэрбумын хөрөнгө оруулахаар ААН-үүд төслөө ирүүлжээ

2022-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монголын эдийн засгийн чуулган 2022 үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр “Боомтын сэргэлт” сэдвээр үргэлжилж байна. Энэ үеэр “Эдийн засгийн чөлөөт бүс хуурай боомтын хөгжлийн бодлогын асуудал” сэдэвт панель хэлэлцүүлэг боллоо. 

Замын-Үүд чөлөөт бүсийн тухайд одоогийн байдлаар 88 аж ахуйн нэгж 113 га газрыг эзэмшдэг. Эдгээр ААН-үүд чөлөөт бүсэд нийт 680 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төслөө ирүүлсэн байна.

Энэ талаар Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч А.Энхзул “Засгийн газрын тогтоолоор наймдугаар сарын 14-нөөс бид байнгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын талаас буюу дотоодын  талаас иргэд орж үйлчлүүлэх боломжоор хангагдсан. Одоогийн байдлаар Замын-Үүд чөлөөт бүсэд 88 аж ахуйн нэгж газар эзэмшдэг боловч гурван дэлгүүр байнгын үйл ажиллагаатай явж байна. Цаашлаад 24 ААН энэ жил барилгын ажлаа эхлүүлнэ гээд зөвшөөрлөө авсан. Энэ тоо зургаадугаар сарын үед нэмэгдсэн үзүүлэлттэй байх болов уу. Замын-Үүд чөлөөт бүс нь хоёр улсын анхны хамтарсан, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болж байгаагаараа онцлог” гэсэн юм.

88 ААН-ийг чиглэлээр нь харвал 41 хувь нь үйлдвэрлэлийн чиглэлээр, 34 хувь нь тээвэр ложистикийн чиглэлээр, үлдсэн хувь нь аялал жуулчлал, худалдааны чиглэлээр газар авчээ.  Замын-Үүд Чөлөөт бүс үйлдвэр тээвэр ложистикийн чиглэлээр түлхүү хөгжих эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болно хэмээн төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 15 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин